Мэндчилгээ | News.MN
Мэндчилгээ

ЭХ ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛЫГ, БҮХ АРД ТҮМНИЙХЭЭ САНАЛ АСУУЛГААР ТУНХАГЛАН БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХТ 73 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын тэнгэрлэг, хийморьлог ард түмэн Та бүхэндээ эх орныхоо тусгаар тогтнолыг, Бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндийг хүргэж мэндчилье! 

Монгол Улс, монголын ард түмэн бид тусгаар тогтнолын төлөөх санал асуулга явуулж, тулах тугтай, тахих сүлдтэй болох түүхэн чухал үйл явдал болсон цагаас хойш даруй 73 жил өнгөрчээ. Тодруулбал, 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эв санаа, зүрх зориг нэг сонгуулийн насны 487.409 монгол хүн саналаа өгч тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлсэн нь өнөөдрийн хойч бидний бахархах түүх болон үлджээ. Цаашлаад, бидний цөөхөн монголчуудын өргөн уудам нутагт эзэрхэх санааг агуулж байсан улс орны эсрэг хүчтэй цохилт болж буусныг манай орны төдийгүй гадаадын түүхч эрдэмтэд онцолсон нь бий.

Энэ түүхэн санал асуулга бол зөвхөн Монголын төдийгүй XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тохиолдсон анхны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга байсан юм. Хожим яг бидний хэлбэрээр Алжир, Канад, Испани зэрэг хэд хэдэн орон өөрийн тусгаар тогтнолоо бататгаж авсан билээ.

1945 оны 10-р сарын 20-ны өдрийн Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулгын түүхэн сургамж нь монголчууд цаг ямагт нэгэн үзэл санаан дор, нэгэн зорилгын төлөө эвлэлдэн нэгдэж байхын чухлыг, олны хүч оломгүй болохыг,төр ард түмний нягт холбоо хүчирхэг хүч болдгийг бидэнд байнга сануулж байдаг юм. Тийм ч учраас жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг төр нь ард түмнээ сонсдог “Ард нийтийн нээлттэй сонсголын өдөр” болгон хэвшүүлэх нь төр нь түүхээ хүндэтгэсэн, ирээдүй хойч үе маань түүхээ үнэн зөвөөр мэдэхэд томоохон түлхэц болох юм.

Монголчууд бидний мартаж үл болох энэ өдөр төр улсын үйл хэрэгт оролцох бүх нийтийн оролцоог нэмэгдүүлсэн, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн бүх ард түмний өдөр болгон тунхаглах нь үнэн түүх үнэнээрээ үлдэхийн илэрхийлэл гэж ойлгож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Монголын ард түмний төлөөлөлтэй уулзаж хийсэн ажлаа тайлагнадаг, хийх ажлаа танилцуулдаг, ард түмнийхээ саналыг сонсдог уламжлал тогтвол төр иргэний харилцаа илтэд сэргэж, төрдөө итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар шороогоо халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, үр хойч бидэнд үлдээсэн үе үеийн эх орончид, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэднийхээ түүхэн гавьяаг бахархан хүндэтгэх учиртай! Мөн бахархах түүхтэй, бахдах эх оронтой Монголын нийт ард түмэндээ Бүх ард түмний санал асуулгын түүхт 73 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

ТУЛГАНД ДҮРЭЛЗЭХ ГАЛ АРИУН БАЙГ!
ТУСГААР ТОГТНОЛ МӨНХ БАЙГ!

 УИХ-ын гишүүн, “МАН-ын гишүүд,
 дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч                                                                                                                     Жамъянгийн МӨНХБАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-19 139.5.218.224

Түүхэн үнэнийг улам бүр тодруулах ажил хийж буй нь зөв

Avatar

Иргэн 2018-10-19 202.9.40.50

Баярлалаа. Сайхан мэндчилгээ байна. Залуу хүн гэхэд түүхийн талаар байнга судалж, түүхэн кино бүтээж, улс орныхоо төлөө сэтгэл зүтгэлээрээ хичээж яваа мундаг төрийн түшээ шүү. Бусдын хэлхийг бүү тоо, өөрийнхөөрөө зорисон зорилго, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гэсэн үнэнч сэтгэлээсээ битгий бууж өгч буцаарай.

Avatar

Зочин 2018-10-19 203.217.139.230

Залуу луйварчдын манлай

Avatar

Зочин 2018-10-19 175.38.117.60

Яруу найрагч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж