МҮСБХ-ын "Үндэсний супер лиг"-ийн II тойргийн тоглолтууд Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолт өчигдөр(I.19) явагдлаа. Мөн эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо. Тэмцээний хуваарийн дагуу маргааш(I.21) "Дорнод Танан Гарьд"-"Хэнтий Чингис сити" болон "Мадимос шонхоруу"-"Сентоза арслангууд" багууд тоглох юм.
Ингээд өчигдрийн тоглолтын мэдээллийг хүргэж байна.
Үндэсний Супер лигийн эмэгтэйчүүдийн I тойргийн сүүлчийн тоглолт явагдлаа
1-р тойргийн сүүлчийн тоглолтыг Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан МУИС Бизнес ШУТИС-ийн Шаркс багтай хийлээ. Сүүлийн хоёр ч тоглолтод ялалт байгуулаад байгаа залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн Ирвэсүүд энэ удаад мөн л хожлын цувралаа 55-46-аар үргэлжлүүлж чадсан юм. Тэднээс багийн лидер төвийн тоглогч Б.Болор-эрдэнэ 18 оноо 16 самбар 6 хаалтаар багаа тэргүүлсэн бол холбон тоглогч Ш.Өнөрмаа 12 оноо 9 самбар 4 бөмбөг таслалтыг гүйцэтгэсэн. Харин "Баянгол Фалконс" багийг эцсийн мөчид хожлын шидэлтээр 2 дахь хожлоо байгуулж байсан ШУТИС ШАРКС баг энэ өдөр тун тааруухан байсан юм. Тэднээс 10 онооны босго давсан ганцхан тоглогч байсан нь А.Одонтуяа байсан бол Б.Даваадаш 7 оноо багийн ахлагч М.Майжаргал мөн л 7 оноо тус тус авсан байна.
Мөн энэ өдрийн эрэгтэйчүүдийн эхний тулаан лигт 6 болон 5 хожилтой "Увс Эрдэнэдрийлинг Ригс "SBL Хасын Хүлэгүүд" багуудын хооронд болсон юм. Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд 1-р тойрогт Ригс багт 17 онооны зөрүүтэй гашуун хожигдол хүлээгээд байсан учраас талбай дээр энэ удаад Хүлэгүүд арай илүү эрч хүчтэй тоглолтыг эхлүүлсэн. Улмаар тэдний тактик үр дүнд хүрч онооны даваймгайллыг 25 хүртэл болгож чадсан юм. Гэхдээ Өрөвнүүд энэ өдөр амар бууж өгөхийг хүссэнгүй 3-р үеийн төгсгөл болон 4-р үеийн дунд хүртэл оноог нөхөж 3 болгоод байсан ч эргүүлэн алдаж улмаар тоглолт 108-104-өөр 4 онооны илүүтэйгээр SBL Хүлэгүүд улирлын 6 дахь хожлоо байгууллаа. Тэднээс багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн 41 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд ялангуяа сүүлийн хагаст алсын зайнаас 9 шидэж 6-ыг нь амжилтай болгосон бол М.Отгонмөнх 24 оноо, М.Hammonds 14 оноо, Ray George 12 оноо 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн.
Харин тун сайхан эргэн эрэлтыг хийсэн ч 5 дахь хожлоо хүлээсэн "Эрдэнэдрийлинг Ригс" багаас Will Giddings 28 оноо 7 самбар, Н.Золжаргал 27 оноо, Alvin Brown 23 оноо авсан хэдий ч багийн ахлагч С. Өрнүүнбилэг М.Бадрах нарын тоглолт энэ өдөр харагдсангүй хожигдол хүлээлээ.
Энэ өдрийн 2 дахь тоглолт гурав дараалан хожил байгуулаад байгаа "Хан Талстын Ирвэсүү"д, "Их Өргөө Аравтууд" багуудын хооронд болсон. Хэрвээ энэ өдөр Аравтууд хожил байгуулсан бол лигийг ганцаар 8 хожилтой тэргүүлэх боломж байсан. Гэхдээ тэдэнд тийм боломжыг Ирвэсүүд олгосонгүй 94-83-аар 7 дахь хожлоо байгуулан лигийг тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ. Тэднээс дахин нэг удаа Teeng Akol багаа тэргүүлэн 28 оноо 19 самбар 6 блок хийсэн бол төвийн тоглогч Э.Эрдэнэдалай 24 оноо 5 самбар авсан бөгөөд тэрээр 13 довтолгооныхоо 11-ыг амжилттай болгож 84 хувьтай довтолгоог гүйцэтгэсэн юм. Харин Их Өргөө Аравтуудын хувьд гурвын шугамын араас 35 довтолж 9-ыг нь амжилттай болгож багаараа 35 хувийн довтолгоо гүйцэтгэж тун муу нэгэн тоглолтоо харууллаа. ОУХМ Ш.Сэдбазар 23 оноогоор багаа тэргүүлсэн бол багийн онооны лидер Д.Мөнхтүвшин 14 оноо авсан ч 5 удаа бөмбөг алдсан байна.
Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.