Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломжийг иргэддээ ойртуулах үүднээс “Бийрж” нийтийн үйлчилгээний нэгдсэн төв "Дархан зах" -д нээлтээ хийлээ. Энэхүү төвөөр төрийн 15 байгууллагын 100 гаруй нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх юм..
Аймгийн татварын хэлтсээс НӨАТ-ын цахим төлбөрийн баримт олгох ажлыг эрчимжүүлэх үүднээс “Дархан зах “-ын удирдлагуудтай тохиролцон татварын улсын байцаагч тогтмол ажиллуулж мөн цахим төлбөрийн баримт олгох дундын машиныг байршуулжээ. Ингэснээр тус захаар үйлчлүүлэгчид цахим төлбөрийн баримт олгохтой холбоотой аливаа асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх, мэдээлэл зөвлөгөө цаг алдалгүй авах таатай боломж бүрджээ.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ