Дуучин Т.Эгшиглэн хар тамхи хэрэглээгүй болох нь тогтоогджээ | News.MN

Дуучин Т.Эгшиглэн хар тамхи хэрэглээгүй болох нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Эгшиглэн хар тамхи хэрэглээгүй болох нь тогтоогджээ

Дуучин Т.Эгшиглэн хар тамхи хэрэглээгүй болох нь тогтоогджээ

Одоогоос гурван сарын өмнө хар тамхины хэргээр саатуулагдаад байсан дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаяр нарын хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг хууль бусаар ашигласан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүлээн авчээ.

Шүүхээс өнгөрөгч долдугаар сарын 21-ны өдөр уг хэргийг хэлэлцээд С.Чулуунбаатарт нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ. Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогджээ. Тиймээс прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахаха 2018-10-19 175.38.117.60

Юу гээчийн гамшигийн царай вэ?!

Avatar

Зочин 2018-10-19 122.201.24.157

Бузар амьтадыг цаазаар аваач ээ, бусад залуучуудад сургамж болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж