Улаанбаатарын "ГУРАВ"-ыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын "ГУРАВ"-ыг хэлэлцэж байна

Улаанбаатарын "ГУРАВ"-ыг хэлэлцэж байна

“Монголын экологийн форум-2018”-аар Улаанбаатарын хөрс, ус, агаарын бохирдлын талаар ярилцаж байна.

Хурлын үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийж байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодруулахад “Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол Улс агаарын бохирдлоо бууруулж чадаж байна уу гэдэгт олон улсын байгууллага нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, энэ онд Азийн хөгжлийн банкнаас авч буй дэмжлэг маань агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олгогдсон. Засгийн газар 80 мянган тонн сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлэхээр болсон. Эрчим хүчний шөнийн тарифын журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Нам даралтын зуухыг буулгах ажлыг жил бүр хийж байгаа. Мөн шүүлтүүр тавьж байгаа” гэсэн юм.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРСАН УСЫГ ЦАХИЛГААН СТАНЦУУДАД НИЙЛҮҮЛНЭ

Харин Улаанбаатарын усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хороонд хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогосоос тодруулахад “Гэрээний хүрээнд Монгол Улсын усан хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 350 сая ам.доллар буцалтгүй тусламжаар орж ирэхээр болсон. Буцалтгүй тусламжаар гурван чухал ажил хийнэ. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын усан хангамжийг гүний усны баруун доод эх үүсвэрээс нэмэгдүүлэх. Ингэснээр жилд 50 сая шоо метр ус гаргана. Энэ усыг дахин цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Үйлдвэрээс усыг нийтийн шугам сүлжээнд нийлүүлэх дэд бүтцийг хамтад нь байгуулна. Хоёрт, шинээр цэвэрлэх байгууламж барихад түүнээс цэвэрлэгдээд гарч байгаа уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулан III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Төсөл хэрэгжих эхний 1-2 жилд 15 сая шоо метр ус, 5-6 жилийн дараа 18 сая шоо метр усыг цэвэршүүлж нийлүүлэх болно.  Гуравт, усаа үйлдвэрлэж, үнэ өртөг шингээж байгаа тул усны тарифыг шинэчлэх шаардлагатай болж байгаа. Мөн бохирдлын өртгийг нэмж тооцдог болно. Компакт гэрээ нь таван жилийн хугацаанд хэрэгждэг. Эхний нэг жилд бид бэлтгэл ажлаа хангана. Барилга угсралтын ажил 2019 оны сүүл эсвэл 2020 оны эхэн үед эхэлнэ. Ингээд хамгийн цаад хугацаа нь 2026 он гэхэд бидний ажил үр дүнгээ өгнө” гэв.

МАШ БАГА МӨНГӨӨР ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛНО

Хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах талаар “Жорлонгоо өөрчилье” багийн ахлагч Ц.Оюунгэрэлээс тодруулахад “Хөрсний бохирдлыг бууруулахын тулд жорлонгоо өөчлөх шаардлагатай гэдгийг хүмүүс бүгд ойлгосон. Мөн жорлонгоо өөчлөхөд мөнгө шаардлагатай гэдгийг ойлгосон. Гэхдээ мөнгийг жорлонгийн яг юунд зарцуулснаар хөрсөнд, гүнд халгүй болох вэ гэдэг нь чухал. Сургалт авалгүйгээр 80 сая, зургаан сая, долоон сая төгрөгөөр жорлонгоо өөрчилсөн газарт очиж үзсэн. Гэтэл маш муухай үнэртэй байсан. Тиймээс мөнгө нь чухал биш, зөв хөрөнгө оруулалт хийхгүй бол жорлон нь маш эрсдэлтэй зүйл. Өдөр тутмын цэвэрлэгээ, арчилгаа нь жорлонг байгальд ээлтэй байлгадаг. Жорлонг анхнаас нь зөв байгуулахгүй л бол арчилж, цэвэрлэж болдоггүй. Тиймээс хөрөнгө оруулалтаа зөв сонгох юм бол маш бага мөнгөөр томоохон өөрчлөл хийж болно ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж