Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль шинээр баригдана

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль шинээр баригдана

Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль шинээр баригдана

Нийслэлийн Газрын албанаас Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажил хийлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 41 нэгж талбарын 25500 м2 буюу 2.5 га газарт газар чөлөөлөлт хийв.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 41 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа  нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Тухайлбал,

  • БЗД-ийн 14 хороо, Консулын 1, 4 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • БЗД-ийн 14 хороо, Консулын 11 дүгээр гудамжинд цэцэрлэг барих газар,
  • БЗД-22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • БЗД-24 дугаар хороо, Цахлай 5, 6 дугаар гудамжинд сургууль барих газар,
  • БЗД-26 дугаар хороо, Кристал таун хотхоны баруун талд 920 хүүхдийн сургууль барих газар,
  • БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархадны 32 дугаар гудамжинд сургууль барих газар

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж