Крымийн сургуульд болсон халдлагад барууны соёлын нөлөөг буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Крымийн сургуульд болсон халдлагад барууны соёлын нөлөөг буруутгав

Крымийн сургуульд болсон халдлагад барууны соёлын нөлөөг буруутгав

Крымийн сургуульд өнгөрсөн Лхагва гарагт /2018.10.17/ гарсан  халдлагын улмаас 19 хүн нас барсан. Уг аллагыг үйлдсэн этгээд нь 18 настай, тус сургуулийн оюутан Владислав Росляклв гэгч болохыг тогтоосон байна.

Оросын телевизээр тухайн өдрийн болсон үйл явдлыг бичсэн зурагнуудыг дэлгэсэн байна. Владислав Росляков нь сургуулийн хонгилоор явж байсан сурагчдыг араас дагаж яваад бууджээ.

Харин Кремлийн зүгээс үүнийг барууныхны дуурайсан халдлага гэж үзэж байгаа аж. Тухайлбал 18 настай сурагчийн үйлдсэн аллага нь АНУ-ын Колумбийн их сургуульд 1999 онд болсон үйл явдалтай яг адилхан байгаа тухай Оросын РТ телевизээр тайлбарласан байна. Дээрх халдлагуудыг үйлдсэн этгээтүүд хэрэг хийх үедээ 18 настай, яг адилхан хувцас өмссөн, сургуулийнхаа хоолны газарт зэвсэг гаргаж ирээд ангийнхаа хүүхдүүдийг буудсныхаа дараа сургуулийнхаа номын санд очиж амиа хорлосон байжээ. Оросын улс төрийн шинжээч Сергей Михеев энэ тухай ярихдаа, “Тэр барууны соёлын нөлөөнд маш гүнзгий автсан байсан. Иймэрхүү аймшигтай халдлагыг барууны телевиз, интернет хуудсуудаар маш дэлгэрэнгүй сурталчилдаг. Хэт их эрх чөлөө замбараагүй байдалд хүргэдэг” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч бас энэ тухай ярихдаа, “Хараахан гүйцэд төлөвшөөгүй байгаа залуу хүмүүс үзсэн, харсан зүйлсдээ тулгуурлаж ухаан санаандаа хуурамч “баатрыг” бий болгодог” гэжээ.

2004 онд Оросын Беслан хотын сургуульд болсон 300 хүний аминд хүрсэн халдлагыг эс тооцвол Оросын сургуулиудад бараг л халдлага гардаггүй байна. Харин цахим орчин, даяаршлалын нөлөөгөөр иймэрхүү хэрэг дахин гарах вий хэмээн олон хүмүүс санаа зовниж байгаа юм.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж