Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүрэн шаталттай сайжруулсан зуухыг Улаанбаатар цэвэр агаар төсөл хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа.
Энэхүү сайжруулсан зуухны ашиглалт, аюулгүй ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор “Дүнжингарав” худалдааны төвд өнөөдрөөс эхлэн гэр үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх юм. Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглаж буй айлын өдөр тутмын амьдрал, хэрэглээг үзэсгэлэнгээс харж болохын дээр зуухнаас ялгарч буй бохирдлыг бодитоор харах, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах зааврыг иргэдэд хүргэх юм. Мөн үеэр бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглаж буй өрхийн өдөр тутмын амьдралаас сэдэвчилсэн фото зургийн үзэсгэлэн тавигдах юм байна.
Д.ЦЭЦ