“Boeing” USAF-ын тендерт саналаа хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

“Boeing” USAF-ын тендерт саналаа хүргүүллээ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч компани “Boeing” АНУ-ын цэргийн Нисэх Хүчин (USAF)-ээс зарласан агаарт нисэх онгоц түлшээр цэнэглэгч онгоц худалдан авах тендерт оролцохоор өөрийн саналыг хүргүүллээ. Үүний өмнөхөн өрсөлдөгч “EADS” компани уг тендерт оролцохоо илэрхийлэн үнийн саналаа “USAF”-т өгсөн юм. Пентагон 35 тэрбум ам.доллараар онгоц түлшээр цэнэглэгч хөлгүүд худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Тендерт ялж гэрээг авснаар АНУ-д 50,000 ажлын байр бий болж, 8,000 нийлүүлэгч гэрээт ажилтай болох бөгөөд “зөвхөн манай компани л цэргийн зориулалттай хөлгүүдийг агаарт түлшээр цэнэглэх онгоц бүтээх арвин туршлагатай” хэмээн “Boeing” компани бичиг баримтаа хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн байна. Тендерийн ялагчийг энэ оны эцсээр арваннэгдүгээр сард шалгаруулна гэж Пентагон төлөвлөж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж