Хэвлэл мэдээллийн зөвлөл хүн бүрт НЭЭЛТТЭЙ

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн зөвлөл хүн бүрт НЭЭЛТТЭЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөл хүн бүрт НЭЭЛТТЭЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь 2015 оны дөрөвдүгээр сараас энэ оны есдүгээр сарын байдлаар иргэд, байгууллагуудаас 212 гомдол хүлээж авсан байна.

Ирэх долоо хоногт Сэтгүүл зүйн ёс зүйн форум хоёр дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жил "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе" сэдвийн дор чуулна. Тиймээс ч сэтгүүл зүйн ёс зүйн долоо хоног эхлэх гэж байгаатай холбогдуулан ХМЗ-д ирсэн гомдлын статистикаас танилцуулъя.

Хэрэв уншигч таны болон таны ойр тойрны хүмүүсийн эрхэд хэвлэл мэдээллийн байгууллага халдсан, сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэж үзвэл та Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандах боломжтой.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах ЁС ЗҮЙН зарчимтай ЭНД дарж танилцаарай.


Нэг. Иргэдийн гомдол гаргах хандлага нэмэгдсээр байна.

График 1, ГОМДЛЫН СТАТИСТИК, /2015-2018 оны 9-р сар хүртэл/

ХОЁР.

ХМЗ нь нийт хүлээн авсан 149 (2018.4-р сар хүртэл) гомдлоос 8 гомдлыг өргөдөл, материал дутуу бүрдүүлж өгсний улмаас буцаасан, 7 гомдлыг гомдол гаргагчийн хүсэлтээр буцаан татсан бөгөөд 134 гомдлыг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн, шийдвэрлэсэн байна.

График 2, ГОМДЛЫН ШИЙДВЭР

ГУРАВ.

Нийт ирүүлсэн 149 (2018.4-р сар хүртэл) гомдлыг авч үзвэл 97 иргэн буюу 65% нь хувь хүн, 20 буюу 14% нь Бизнесийн байгууллага, 17 буюу 11% нь Иргэний нийгмийн байгууллага, 8 буюу 5% нь төрийн байгууллага, 6 буюу 4% нь Хэвлэл мэдээлэлтэй холбоотой байгууллага, 1 буюу 1 % нь Үндэсний цөөнхийн бүлгээс ирүүлсэн гомдлууд эзэлж байна.

Нийт гомдол гаргагчдийн бүтцийг авч үзвэл 26 иргэн, 19 байгууллага /58:42 харьцаатай/ буюу нийт 45 хувь хүн, хуулийн этгээдээс гомдол гаргасан байна.

Харин гомдол гаргасан иргэдийг авч үзвэл 23% нь сэтгүүлчдээс, 19 % нь төрийн өндөр албан тушаалтнаас, 4% шүүгч, өмгөөлөгчдөөс, 4 % цөөнхийн бүлгээс, 50 хувь нь бусад иргэдээс ирсэн байна. Гомдол гаргагч байгууллагын хувьд 53% нь бизнесийн байгууллага, 26% нь төрийн байгууллага, 21% нь төрийн бус байгууллага тус тус эзэлж байна.

График 3, Гомдол гаргагч хэн бэ?

ДӨРӨВ.

Нийт 149 (2018.4-р сар хүртэл) гомдлын 132 гомдол буюу 89% нь Улаанбаатар хотоос, 17 гомдол буюу 11% нь хөдөө орон нутгаас ирсэн байна.

График 4, Газар зүйн бүсийн хувьд гомдол хаанаас ирсэн бэ?

ТАВ.

ХМЗ-д ирүүлсэн гомдлууд нь сонин, сайт, телевиз гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуваагдаж байна. Нийт гомдлын 112 буюу 75% нь сайт, 25 буюу 17% нь ТВ-д, 12 буюу 8% нь сонинд хаягласан гомдлууд байна.

График 5, ГОМДОЛ ХАЯГЛАСАН БАЙДАЛ /ХМХ ТӨРЛӨӨР/

ЗУРГАА.

ХМЗ-ийн ЁЗХ-ны эрх хүрээнд шийдвэрлэсэн нийт 116 гомдлын 97 нь Ёс зүйн зарчим зөрчсөн, 19 нь Ёс зүйн зарчим зөрчөөгүй байна.

График 6, Ёс зүйн хорооны шийдвэр ямар гарсан бэ?

Эх сурвалж: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж