Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 40 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 40 жилийн ой тохиож байна

Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 40 жилийн ой тохиож байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.      Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь анх 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн анхны ээлж ашиглалтанд ороход байгуулагдсан түүхтэй.

Өдгөө  58  алба хаагчтайгаар, ОХУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн гал түймрийн аврах ажиллагааны бүх төрлийн багаж зэвсэглэмжээр иж бүрэн тоноглогдон, “Эрдэнэт” үйлдвэрийн 43 цех нэгжид Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж