Зам тээврийн 15 осол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Зам тээврийн 15 осол бүртгэгджээ

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС СЭРГИЙЛЬЕ

Нийслэлийн замын цагдаагийн газарт өчигдөр /I.19/ зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой 219 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамлан, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн байна.  

Тодруулбал, Баянгол дүүрэгт IV цахилгаан станцын урд замд “Тоёота креста” маркийн авто машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  яваад  “MMC Voltz” , “Beiben”  маркийн авто машинуудтай мөргөлдөж  жолооч нь өөрөө гэмтсэн талаар нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж