Байгал нуур эрсдэлд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Байгал нуур эрсдэлд ойрхон байна

Байгал нуур.  ИТАР-ТАСС/Евгений Епанчинцев

 

Байгал нуурын усны төвшин 60 жилийн хугацаанд анх удаа жилийн дотор 40 см-ээр буурч, эрсдлийн төвшинд  очоод байгаа тухай Газар зүйн ухааны доктор,  Оросын  Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарыг хариуцсан Байгалийн хүрээлэнгийн захирал Ендон Гармаев ярьжээ.

 

 

"Байгалийн доод хэмжээний төвшин 456 м-ээс багагүй, 457 м-ээс дээшгүй байх ёстой. Харин одоо  456,09 м байгаа нь эрсдэлийн төвшинд очиход  9 см дутуу байсан гэсэн үг юм. Байгаль нуур усаа сэлбэх, цас хайлах хүртэл бараг гурван сарын хугацаа байна” хэмээн тэрээр тайлбарлажээ.

 

Усны хэмжээ багасвал Байгалийн био системд сөрөг нөлөө үзүүлнэ. Нуурын эрэг  ил гарч, гүехэн дулаан устай булангууд алга болно. Тэнд байгалын эндемики гэх загас түрсээ шахдаг. Нэн ялангуяа, Сэлэнгэ мөрний цутгалан энэ эрсдэлд нэрвэгдэнэ гэж Гармаев нэмж хэлжээ.

 

Усны төвшиний бууралт ямар шалтгаантай байна вэ?

 

Нуурын усны төвшин буурсныг  эрчим хүчний компаниудын  үйл ажиллагаа, мөн  өнгөрсөн онд хур тунадас бага байсантай холбон тайлбарлаж байна. Байгал нуурт цутгадаг  Сэлэнгэ мөрөн өнгөрсөн онд ус багатай байсан нь ч үүнд нөлөөлжээ. Байгал нуурт 491 гол горхи усаар  цутгадаг байсан ч түүний усны сэлбэлтийн 50 хувийг Сэлэнгэ мөрөн хангадаг байна.

 

Эрхүүгийн усан цахилгаан станц 1959 онд баригдсаны дараа байгалын  усны төвшин 1,3 хувиар нэмэгдэн  нуурын эко систем нь  тэр нөхцөлд зохицож чадсан байлаа. Харин одоо усны төвшин  багасах нь эргээд байгалийн системийг  өөр болгох аюул гарч ирж магадгүй болоод байна.

 


Байгал  нуур:

 

 

Дэлхийн хамгийн гүнзгий нуур болох Байгал нуур Оросын болон дэлхийн хамгийн алдартай  газруудын тоонд ордог. ЮНЕСКО уг нуурыг Дэлхийн өвийн жагсаалтад 1996 онд бүртгэж авчээ. Байгал нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том сан юм. Байгал нууранд 336 гол цутгадаг бол ганцхан Ангара гол л  түүнээс эх авдаг байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж