Австралийн сайд ээмэгний эрэлд

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Австралийн сайд ээмэгний эрэлд

Австралийн Гадаад хэргийн сайд Жули Бишоп телевизийн ярилцлагад оролцохдоо нэг ээмэгтэй байсан зургаа цахим сүлжээнд байрлуулжээ.

Тэрээр "Сайн уу. Би өнөөдөр нэг ээмгээ гээчихжээ. Олж өгсөн хүнд талархах болно" гээд, өөрийн утасны дугаараа үлдээсэн байв.

"Русская служба новостей" агентлагийнхан уг дугаар руу залган, ээмэг олдсон эсэхийг асуужээ. Харин хатагтай Бишоп ээмгээ олоогүй, олсон хүнээс хариу хүлээж байна гээд Оросоос утасдсан хүмүүст хандан "Ээмгээ олсон эсэх тухайгаа эргэж заавал мэдэгдэнэ" хэмээн амлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж