Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд өнөө өглөө /2018.10.19/ газар хөдөлсөн байна. Тодруулбал, тус сумын Найз багийн “Галт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ /Ө-45071/00//, У-104009/00/// өнөө өглөөний 05:07 цагт 4.31, мөн 06:11 цагт дахин 3.64 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с утсаар мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Т.Гэрэлээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэнэ.
Б.БАТ
Холбоотой мэдээ