Ким Жон Ун Ромын папыг эх орондоо албан ёсоор урилаа

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Ромын папыг эх орондоо албан ёсоор урилаа

Ким Жон Ун Ромын папыг эх орондоо албан ёсоор урилаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ромын пап лам Францисыг эх орондоо урихаар төлөвлөж байгаа тухай энэ сарын эхээр мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр /2018.10.18/ Ромын пап Кимийн урилгыг албан ёсоор хүлээж авлаа. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ватиканд айлчилж байгаа бөгөөд түүний урилгыг дамжуулан өгчээ. Ромын Папыг урьсан нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эхлүүлсэн дипломат айлчлалын кампанит ажлын нэг хэсэг болж байгаа юм. Түүний ажлын төлөвлөгөөнд томоохон гүрнүүдийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийх, өөрийн эх орондоо тэднийг урих ажлууд багтсан байна. Хойд Солонгос болон Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоогүй учир ийн өөр улсын тэргүүнээр дамжуулан урилгыг явуулж байгаа ажээ. Ким Жон Уны эцэг өмнө нь Францисыг урьж байсан ч урилгыг хүлээж аваагүй билээ. Дашрамд дурдахад, Хойд Солонгост аливаа шашны байгууллагыг хориглодог байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж