Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр /2018.10.19/ эцсийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх арга хэмжээ Нийслэлийн цагдаагийн газарт болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний мөрдэс нэгт журмын нөхөд нь оролцсон байна. Д.Батсайхан нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан тул ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлж өгөөд байжээ.
Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байсан аж. Иймд орон байрны асуудал шийдэж өгөхийг хотын удирдлагуудаас хүсч байжээ. Тэгвэл өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд үдэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ амлажээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ