Ухаалаг гар утасны зах зээлийн хүчтэй тоглогчдын нэг Тайваны технологийн компани HTC өөрсдийн анхны зүүдэг технологио танилцуулахад бэлэн болжээ.
Тус компани ирэх гуравдугаар сард болох “Дэлхийн хөдөлгөөнт технологийн чуулга” дээр шинэхэн ухаалаг цагийг танилцуулах тухай өнөөдөр мэдээлэл цацагджээ.
Анх 2014 онд HTC өөрсдийн ухаалаг цагийг танилцуулах тухай яриа гарч байсан ч компанийн захирлууд төхөөрөмж хараахан бэлэн болоогүй учир хойшлуулсан билээ.
Т.БИЛГҮҮН