Австрали террорын аюулыг өндөр түвшинд хүргэв

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Австрали террорын аюулыг өндөр түвшинд хүргэв

 

Австралийн Засгийн газар цагдаагийн эсрэг террорист халдлага гарах аюулын түвшинг өндөржүүлжээ. Австралийн Засгийн газар тагнуулын алба болон холбоотон орнуудтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр террорист халдлагын аюулын түвшинг нэмэгдүүлсэн аж. Австралийн Синдней хотын кафед өнгөрөгч арванхоёрдугаар сард зэвсэгт этгээд 16 цаг хүмүүсийг барьцаалсан хэрэг билээ. Халдлага үйлдэгч этгээд нь исламын суннит урсгалыг баримтлагч зэвсэгт бүлэглэлийн хэт даврагч байсан юм. Австрали улс “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг АНУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн эвсэлд нэгдсэнээр хэт даврагчдын хараанд өртөх болжээ.

 

Үүний зэрэгцээ Францын нийслэл Парис хотноо орших “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид халдлага гарснаас хойш терроризмын эрсдэл өндөртэй Европын орнуудад хамгаалалтаа чангах арга хэмжээ аваад байна. “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид аль-Каидагийн зэвсэгт этгээдүүд халдаж, 12 хүний амийг хөнөөсөн билээ. Үүний дараа өнгөрсөн долоо хоногт Бельгийн цагдаагийн газраас “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдын эсрэг ажиллагаа явуулж, хоёр террористыг устгасан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж