Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ.
Салах ёс гүйцэтгэх арга хэмжээ өнөөдөр /2018.10.19/ Нийслэлийн цагдаагийн газарт болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний мөрдөс нэгт журмын нөхөд нь оролцсон юм.
Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан манай шилдэг алба хаагчдын нэг байлаа.
Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг зан нь мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.
Ум сайн амгалан байх болтугай.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ