Ньюс хөтөч: 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно

Ньюс хөтөч:  100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно

09:00

  • Монголын экологийн форум Новотел зочид буудалд эхэлнэ.
  • БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа Блью Скай зочид буудлын Кристал танхимд болно. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаатай /тогтвортой/ боловсруулах аргачлалыг боловсруулсанаа төслийн баг хүлээлгэн өгнө.
  • Улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн зохион байгуулж байна.

09.30

  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • МҮХАҮТ-аас “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлгийг IBIS зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.Хэлэлцүүлэгт арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ экспортлогчид болон аялал жуулчлалын салбарынхан оролцоно.

10:00

  • “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 сургалт Сувилахуйн сургууль дээр эхэлнэ. Энэхүү сургалтад сувилагч мэргэжлээрээ 5- аас дээш жил ажиллаагүй бусад салбарт ажиллаж, цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой сувилагчдын мэдлэгийг сэргээх, чадварыг бататгаж, сар тутам зохион байгуулах юм.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Нийслэлийн архивын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11:00

  • Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно.
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны "Дэд бүтцийн тѳв"-ийн шав тавих ёслол болно.

13:30

  • ОХУ руу Хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр сургалтанд хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзана.

14:00

  • Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээ болно.

15:00

  • “Нэгдсэн дуудлагын төв”-ийг СХД-ийн “Содон” хорооллын 104 байранд ашиглалтад орууллаа. “Нэгдсэн дуудлагын төв”-тэй болсноор Улаанбаатар хотын хувийн хэвшлийн ОСНАА компаниудын үйл ажиллагааг жигдрүүлэх, хэрэглэгчдийн дуудлага үйлчилгээний нэгдсэн тайлан мэдээ гаргах, хэрэглэгчдийн санал гомдлыг нэг цэгээс барагдуулах боломж бүрдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж