ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Египет болон Евразийн эзийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг дэмжлээ. ОХУ-аас эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг өсгөхийн тулд чөлөөт худалдааны гэрээг түлхүү байгуулахыг зорьж байгаа аж. Тэрбээр лхагва гаригт хар тэнгисийн эрэг дэх үзэсгэлэнт Сочи хотноо Египетийн ерөнхийлөгч Абдел Фатах эл-Сисиг хүлээн авч уулзахдаа хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр ОХУ-аас Унгарын талтай хамтран Египет руу нэг тэрбум еврогийн суудлын автомашин худалдах гэрээг үзэглэжээ. Тэд худалдааг хөдөө ахуйн салбар, автомашин тоног төхөөрөмж худалдааг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр хоёр орны хооронд худалдааны эргэлт 62 хувиар өссөн ба энэ оны эхний зургаан сард гадаад худалдааны хэмжээний 28 хувиар өсчээ.
Мөн Суэцийн сувагт аж үйлдвэрийн бүс байгуулж, долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах талаар ярилцсан аж. Тус бүсэд үйл ажиллагаа явуулах компанийн орлого 11 тэрбум ам.доллар давах ба орлогын албан татварыг 10 хувиар, худалдааны татварыг тэглэхээр төлөвлөжээ.
Москва нь Египетээс гадна өөр хэд хэдэн оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ярьж байна. Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Армени, Беларус, Казахстан, Кыргыстан улс багтдаг аж. ОХУ нь сүүлд Вьетнам улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ба Ирантай түр хугацааны гэрээтэй. Евразийн эдийн засгийн холбооны орнуудын ДНБ-ны хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар, нэг хүнд ноогдох орлого 13,150 ам.доллар байдаг.
ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд тус улсын эдийн засаг 1,9 хувийн өсөлттэй гарах төлөвийг танилцжээ. Харин ОХУ-ын статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний хагаст ДНБ-ны өсөлт 1,7 хувь буюу 2017 оны мөн үеэс 0,1 хувиар өссөн байна. Инфляцийн түвшин 3,4 хувиас багагүй байх төлөвтэй байна. Оны төгсгөлд ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг 63-64 рубль байх аж. Барууны хориг арга хэмжээнээс үүдэн 2016 онд ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш унаж, ам.доллар 70 рубль хүрч унасан юм. Украины зүүн хязгаарын хямрал, Крым хойгийн бослого тэмцэлд болсон зөрчилд ОХУ-ыг буруутган 2016 онд АНУ болон Европын холбооноос Москвагийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.