Өсвөрийн теннисчид Азийн АШТ-д оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Өсвөрийн теннисчид Азийн АШТ-д оролцож байна

Талбайн теннисний өсвөрийн 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах II бүсийн тэмцээн Вьетнам улсын Хо Ши Мин хотноо энэ сарын 19-29-ний өдрүүдэд болж байна. Уг тэмцээнд Монгол Улсаас “Гурван тамир” сургуулийн багш М.Баярхүү дасгалжуулагчтай, Б.Мишээл, Б.Билэгт, П.Энхжавхлан, Д.Хэрлэн, Ч.Нандинцэцэг, Э.Ариун-Эрдэнэ нарын тамирчид оролцож буй. Тэмцээн ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдах бөгөөд өнөөдрөөс эхний тоглолтууд эхлээд байна.

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын Хөх хотноо нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд талбайн теннисний хүүхдийн олон улсын тэмцээнд манай улсаас гурван насны ангилалд 13 тамирчин өрсөлдсөн. Тэмцээний 10 хүртэлх насны ангилалд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Ч.Маралгоо алтан медаль хүртсэн бол хүүхдийн шигшээ багийн тамирчин Н.Эрдэнэтуяа хүрэл, Б.Төрхүү, Д.Мэндбаяр нар IV байрт шалгарчээ.

Фотог Mongolian Tennis Association

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж