“Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн гишүүдийг чадавхижуулах сургалт” боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

“Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн гишүүдийг чадавхижуулах сургалт” боллоо

“Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн гишүүдийг чадавхижуулах сургалт” боллоо

НЗДТГ-аас 2018 оныг  “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч сувилагч нарыг чадавхижуулах болон тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хаан” банк, “Оном” сантай хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн гишүүдийг чадавхижуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

Нээлтийн үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх үүднээс авч хэрэгжүүлж буй томоохон ажлуудаа танилцуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, мөн урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг түлхүү хүргэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцолсон юм.

Тус сургалтаар дамжуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-ийн нийт эмч, сувилагч нарт удирдлагын түвшний мэдлэг, туршлагыг олгохоор зорьж буйгаараа ихээхэн онцлогтой юм байна.

Нийт 150 гаруй хүнийг хамруулсан энэ удаагийн сургалтанд “АФА” академийн гүйфэтгэх захирал, уран илтгэгч, гэр бүлийн зөвлөх Ш.Амарсайхан “Өөрчлөлтийг өөрөөсөө”, Нийслэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ес зүйн салбар хорооны дарга, хүний их эмч, хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл “Эмч бид хуулийн хүрээнд ажиллах нь”, “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Эерэг хандлага, ач холбогдол” болон “Сэтгэл зүйн эрүүл мэнд”, Монголын Англи хэлний академийн захирал, дэлхийн номер нэг “The princetion rewiew” хөтөлбөрийг заах эрхтэй багш, орчуулагч, хүний их эмч Ц.Хүрэлтулга “Англи хэлийг эзэмших нь” болон “Цаг хугацааг удирдах нь” зэрэг илтгэлээ хүргэлээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж