Mars компани Орост амьтдын хоол судлалын төвөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Mars компани Орост амьтдын хоол судлалын төвөө нээлээ

Mars компани Орост амьтдын хоол судлалын төвөө нээлээ

Америкийн Mars компани Оросын Ульяновск мужид Гэрийн тэжээмэл амьтдын хоол судлалын төвийг нээлээ. Энэ төв нь 900 сая рублийн хөрөнгө оруулалтаар босч байгааг компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ төвд гэрийн тэжээмэл амьтад, тэр дундаа, нохой муурын хоол тэжээлийн амтыг сайжруулах, гаднах байдлаараа амьтдын хооллох дурыг хөдөлгөдөг байх зэрэг чиглэлд судалгаа шинжилгээ, инновацийн ажлуудыг хийнэ.

Гэхдээ эхний ээлжинд зөвхөн муурын хоолны хэсэг ашиглалтад ороод байгаа ажээ. Харин нохойн хоолны хэсэг 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.

Энэ төвд судалгааны зорилгоор 300 орчим муур, нохой байнга амьдрах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж