Оросууд Амурын барыг хамгаалж байгааг сайшаав

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Оросууд Амурын барыг хамгаалж байгааг сайшаав

Оросууд Амурын барыг хамгаалж байгааг сайшаав

ОХУ-ын Амурын барын тоо толгой одоогийн байдлаар 570 хүрсэн бөгөөд 2023 он гэхэд 700 хүрнэ, энэ 1990 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг хэмээн WWF байгууллагын Орос дахь төлөөлөгч Игорь Честин РИА Новости-д хэллээ.

Амурын бар бол энэ дэлхий байгаа барын төрлөөс хамгийн том нь. Дэлхий дээрх барын тоо толгой эрс цөөрч байгаа бөгөөд бар нь Улаан номд орсон амьтан юм.

Игорь Честиний хэлснээр барын тоо толгой цөөрөхөд хамгийн нөлөөлж байгаа зүйл нь хулгайн ан бөгөөд ОХУ-ын Засгийн газраас хулгайн антай шийдвэртэй тэмцсэний үр дүнд 20 жилийн өмнөхтэй харьцуулахад барын тоо толгой ийнхүү нэмэгдэж байгаа ажээ. 20 жилийн өмнө 350 Амурын бар тоологдож байжээ.

Барын тоо толгой нэмэгдэхэд нөлөөлөх өөр нэг хүчин зүйл нт Приморье болон Хабаровск мужийн ойг онгон дагшинаар нь хадгалан үлдээх явдал ажээ. Үүний тулд одоогийн байгаа Дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудыг өргөжүүлэх, мөн ой ашиглалтын дүрэм журмыг шинэчлэх шаардлагатай байгааг Честин онцоллоо.  “Яг одоо тайгыг хулгайгаар цөлмөж байна. Бага талбайгаас өндөр үр ашигтай мод олборлох шаардлагатай болж байна. Ой багасвал барын тоо толгой буурна” хэмээн тэр хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж