Иркутск хотод өвлийн спортын цогцолборын шавыг тавив

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Иркутск хотод өвлийн спортын цогцолборын шавыг тавив

Иркутск хотод өвлийн спортын цогцолборын шавыг тавив

ОХУ-ын Бурятын төв Иркутск хотод өвлийн спортын цогцолборын шавыг энэ сарын 17-ны өдөр тавилаа хэмээн Иркутск мужийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Шинээр баригдах цогцолборт зөвхөн Оросын төдийгүй олон улсын томоохон уралдаан, тэмцээнүүдийг зохиох боломжтой болох юм. Тэр дундаа Азийн бүс нутгийн хоккей болон гүйлтийн тэшүүрийн уралдааны төв болно гэж найдаж байна.

Цогцолбор нь битүү дээвэртэй, хиймэл мөстэй, 6000 үзэгчийн суудалтай байх юм. Үүнээс гадна спортын болон бүжгийн хичээлийн танхимууд, дасгалын өрөөнүүд, шүүгчдийн өрөө, бас зочид буудалтай байхаар зураг төслийг хийжээ. Цогцолборын нийт талбайн хэмжээ 46 мянган квадрат метр байх юм.

Энд бөмбөгтэй хоккей, гүйлтийн тэшүүр, уран гулгалт, шорт трек, керлингийн уралдаан тэмцээн явагдана.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж