Засгийн газар гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан журмаар өвлийн улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон юм.
Уг журам ирэх сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих юм. Үүнд 21.00-06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр хамрагдаж байгаа юм.