Оросын эсрэг хориг арга хэмжээ авах талаар Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын саммит ямар нэгэн шинэ шийдвэр гаргахгүй гэж ЕХ-ны дипломатын албаны тэргүүн Федерики Могерини мэдэгдлээ.
"Бид мэтгэлцээнийг үргэлжлүүлнэ. Яригдах асуудал зөвхөн Украиныг дэмжсэн манай байр суурь биш. Хориг арга хэмжээний шийдвэр ч биш. Энэ удаа бид арваннэгдүгээр сард гадаад бодлогын хүрээнд явагдсан яриа мэтгэлцээнээ үргэлжлүүлнэ. Мөн дараагийн саруудад авч хэрэгжүүлэх асуудлаа ч ярина" гэж Могерини онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР