Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа болж, Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж үг хэлснээр дэнж хотойлгосон дэлхийд ганцхан монгол наадам ийнхүү албан ёсоор эхэллээ. Одоо нээлтийн ажиллагаа тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. 11,50 цагаас хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлэнэ.
Наадамчин олон та бүхэндээ эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмын мэнд хүргэе. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.