Цаасаар хувцас загварын бүтээл урладаг Оросын дизайнер Ася Козина монгол үндэсний хувцасны онцлогийг тусгасан хуримын даашинз урлажээ.
Тэрээр хуримын даашинзны загвартаа монгол үндэсний онцлогыг харуулахын тулд бортого малгай, эхнэр үс зэргийг цаасаар урласан байна.
Аливаа үндэстний хуримын хувцсанд үндэсний онцлог илүү нарийн шингэсэн байдаг гэж үздэг Ася Козина дүгнэдэг аж. Тэрээр цаасаар бодит хэмжээтэй хуримын даашинз урлахад нэлээдгүй хүндрэл учирч, маш их цаг орсон хэмээжээ. Хамгийн гол нь түүний урласан хуримын даашинзыг Монголчууд хэрхэн хүлээж авах бол гэдэгт хамгийн их түгшиж буйгаа Ася Козина ярьсан байна.
Б.АНХ