Крым хойгийн коллежид гарсан халдлагад 20 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Крым хойгийн коллежид гарсан халдлагад 20 хүн амь үрэгджээ

Крым хойгийн коллежид гарсан халдлагад 20 хүн амь үрэгджээ

ОХУ-ын Крым хойгийн Керченскийн Политехникийн коллежид өчигдөр /2018.10.17/орой тус коллежийн дөрөвдүгээр дамжааны оюутан зэвсэгт халдлага үйлдэж хэргийн газар дээр өөрийнхөө амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан тухай мэдээлсэн билээ.

Хотын захирагч Дилявер Мелгазэев  халдлагын үеэр амиа алдагсдын тоо 20 болоод байна хэмээн Риа Новостид мэдээлжээ. Халдлагыг 18 настай Владислав Росляков гэгч үйлдсэн гэнэ. Аймшигт халдлагын үеийн дуут бичлэг Оросын цахим хуудсуудаар тарсан байна. Гэмт этгээд аравдугаар сарын 17-ны үдээс хойш сургуулийн нэгдүгээр давхарт гал нээж эхэлсэн ба удалгүй сургуулийн зоорийн давхар дахь цайны газарт бөмбөг дэлбэрчээ. Уг хэргийн шалтгааныг одоогийн байдлаар хараахан тодруулаагүй байгаа аж. Энэ үеэр ОХУ ерөнхийлөгч Путин Сочи хотноо Египтийн ерөнхийлөгчтэй уулзаж байсан юм. Тэрбээр гэмт халдлагыг “эмгэнэлтэй үйл явдал” боллоо хэмээн онцлоод хэргийн шалтгааныг аль болох хурдан шалгаж тогтоох болно гэдгээ мэдэгдэн хэсэг дуугаа хураан гашуудлаа илэрхийлсэн байна.

 Эх сурвалж: independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж