Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Монголд 11 туульч бий

Өвөг дээдсээс аман дамжлагаар уламжлагдан эдүгээ хүрсэн тууль хайлахыг залуус сонирхдог боловч туульч болох нь ховор

Монголд 11 туульч бий

“Олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” хэмээн академич Ц.Дамдинсүрэнгийн үгнээс туульчдын нүүдэлчний соёл урлагт эзлэх байр суурийг олж харж болно.

Монголчууд эрт үеэс туулийг дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед хайлуулж ирсэн уламжлалтай. Орчин цагт хүмүүс гэртээ урин тууль хайлуулдаг болсон нь хүчтэй засал ном болж, тухайн жилээ даадаг учиртай юм байна.

Өвөг дээдсээс аман дамжлагаар уламжлагдан эдүгээ хүрсэн тууль хайлахыг залуус сонирхдог боловч туульч болох нь ховор аж. Өнөөдрийн байдлаар манай улсад 11 туульч бий гэж Баян-Алтайн гуч туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржав хэлж байв. Тэрбээр, “Миний хувьд таван наснаасаа өвлийн шөнийн уртад, дэнгийн гэрэлд тууль хайлсаар 30 гаруй жил болж байна. Таван тивийн улс оронд, махан хоолойгоороо өөрийн биеэр тууль хайлах өв соёлоо таниулж явсан. Би цуур, хөөмийн олон шавьтай. Туульсийн шавь төрнө, туульч болно гэдэг амар биш. Туульч бэлдэхэд  цаг хугацааг маш их зарцуулдаг болохоор хүүхэд залуус сурч эхлэх явцдаа болих нь их. Магадгүй амьдралын хэв маягаас болдог байх.  Иймд өв тээгчдийг дуусашгүй, алга болшгүй, яндашгүй тийм их ундаргатай гэж бодож болохгүй. Бодит байдал дээр цөөн хэдэн хүний нуруун дээр явдаг соёл учраас тордох хэрэгтэй” гэв.

Эрдэмтдийн тооцоогоор Монгол улсад 80 гаруй туулийн 270-аад хувилбар хадгалагдан үлдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж