“Исламын улс” Японы хоёр иргэнийг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

“Исламын улс” Японы хоёр иргэнийг барьцаалжээ

”Исламын улс” бүлэглэл Америкийн сэтгүүлч Стивен Сотлоффыг барьцаалан, цаазалжээ.

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалж, мөнгө нэхжээ. Исламын хэт даврагчид 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхгүй бол хоёр иргэнийг нь цаазална хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлсэн байна. Японы иргэн Кенжи Гото Яго, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгийг өнөөдөр /I.20/ цахим ертөнцөд байршуулжээ. Одоогоор энэ талаар Японы Засгийн газраас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Барууны орнуудын иргэдийг барьцаалж, цаазалсан тохиолдол нэг бус удаа гарсан билээ. Тус бүлэглэл өнгөрсөн онд Сири, Иракийн газар нутгийн зарим хэсгийг дайран эзэлж, хяналтаа тогтоогоод буй юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж