Бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад мэдээллийн цаг зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад мэдээллийн цаг зохион байгуулагдлаа

Бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад мэдээллийн цаг зохион байгуулагдлаа

ХУД-ийн Улсын Бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Сайхны тухай ойлголт, Санхүүгийн боловсрол” сэдвээр мэдээллийн цаг зохион байгууллаа. Сургалтаар Сайханы тухай ойлголт сэдвийн хүрээнд албан хаагчдыг 4 багт хувааж, сайхны 4 ангилал / урлагийн сайхан, нийгмийн сайхан, байгалийн сайхан, аж байдлын сайхан/-тай танилцаж,  бусдадаа ойлгуулахдаа хөгжилтэйгөөр дуу, шүлэг, зохиомж ашиглан танилцууллаа.

Мөн сургамжит өгүүллэг дээр ажиллаж, аливааг өнгөн талаас нь бус дотоод сайхан талаас нь харах хэрэгтэй тухай мэдлэгтэй болсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Санхүүгийн боловсрол сэдвийн хүрээнд мөнгө ба түүний үнэ цэнийн тухай болон бид мөнгөө яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадаж байгаа юу?, бидний өмсөж зүүж байгаа хувцас хэрэглээ юу? хэрэгцээ юу?, та цалингаасаа хуримтлал үүсгэж чаддаг уу? гэх зэрэг олон сонирхолтой сэдвээр сургалт боллоо. Сургалтанд  нийт 20 албан хаагч хамрагдсан байна.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж