Өвлийн олимпийн шилдэг тамирчин Л.Ярнольд зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Өвлийн олимпийн шилдэг тамирчин Л.Ярнольд зодог тайллаа

Өвлийн олимпийн шилдэг тамирчин Л.Ярнольд зодог тайллаа

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын өвлийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн скелетоны спортын олимпийн хошой аварга Элизабет Ярнольд мягмар гаригт их спортоо орхиж буйгаа зарлалаа. Өдгөө 29 настай Л.Ярнольд 20 настайдаа анх скелетоны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Сочи-2014, Пёнчан-2018 олимпийн наадмын алт, ДАШТ-нээс нэг алт, хошой хүрэл, Дэлхийн цомоос нийлбэр дүнгээр нэг алт, нэг мөнгө, Европын АШТ-нд 2015 онд түрүүлэн алтан медаль хүртэж байсан. Түүнд скелетоны спортын бүхий л том тэмцээний алтан шаргал медаль байдаг.

Британи улсын өвлийн олимпийн анхны хошой алтан медальт тамирчин Л.Ярнольд ВВС-д өгсөн ярилцлагадаа “Миний амьдралын гайхалтай 10 жил байлаа. Энэ багийн нэг хэсэг нь болж гайхалтай багш нараас их зүйл сурч байсан маань үнэхээр азтай хэрэг юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр цааш нь “Миний амьдралын дараагийн шинэ хуудас эхлэж байна” гэжээ.

Ийнхүү скелетоны төрлийн нэгэн том төлөөлөгч ердөө 29 насандаа зодог тайлж байна. Дашрамд дурьдахад, скелетоны 2018-2019 оны улирал ирэх 12 сарын 3-д эхэлнэ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж