“Монгол, Канадын эмнэлгийн төсөл”-ийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх орчин үеийн багаж, төхөөрөмж, хүлээлгэх ёслол өнөөдөр /2018.10.18/ боллоо.
Төслийн хүрээнд Канадын “Лаура” сангаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1.2 тэрбум төгрөг бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн юм. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар өнөөг хүртэл Монголд эмчлэх боломжгүй байсан нүдний торлогийн мэс заслыг эх орондоо хийх боломж бүрдэж байна. Мөн уг төхөөрөмж дээр ажиллах монгол эмч нарыг Канадад хоёр жил бэлтгэсэн юм.
Дэлхий дээр хараа муутай 253 сая хүн, сохролттой 36 сая хүн байдаг ажээ. Харин Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүн байдгаас 11 мянга гаруйг харааны бэрхшээлтэй иргэн эзэлж байна.
Холбоотой мэдээ