Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 1 явган хүний зам, 3 авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх 4 авто замын нөлөөлөлд нийт 34 нэгж талбарын 1927 м2 газар өртөн 1.9 км явган хүний болон авто замын ажил хийгдэж, бүрэн ашиглалтад орлоо.
Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 34 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Тухайлбал,
- Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороо, Хасбаатарын гудамжны уулзвараас 22-р хорооны байр хүртэлх 1 км явган хүний зам
- Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Хорооны цогцолбор байрны баруун талын замын холбогдоогүй хэсгийн 0.3 км авто зам
- Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Цагдаагийн 1-р хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай, Энхтайвны өргөн чөлөөний 0.17 км авто зам
- Баянгол дүүрэг 17 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төв 70/2 дугаар байрны шинээр тавигдсан 0.466 км авто зам
Эх сурвалж: ULAANBAATAR.MN