Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ватиканд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ватиканд айлчилж байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ватиканд айлчилж байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2018.10.18/ Ватиканд айлчилж байна. Ватиканд Солонгосын хойгийн энх тайвны төлөөх мөргөл өчигдөр зохион байгуулагдсан бөгөөд католик шашинтай Өмнөд Солонгосын ерөнхийлөгч энэ үеэр илтгэл тавьсан юм. Тэрээр, “Солонгосын хойгт энхийг тогтоож чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Бидний залбирал бодит амьдралд хэрэгжихийн ерөөлийг дэвшүүлж байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн сард өмнөд Солонгосын ерөнхийлөгч хойд Солонгосын удирдагчтай “солонгосын хойг дахь цэргийн хурцадмал нөхцөл байдлыг бууруулах тухай” гэрээг үзэглэсэн бөгөөд энэ үеэр Ким Жон Ун пап ламыг Хойд Солонгост урих хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн юм. Тиймээс түүний Ватиканд айлчилсан бас нэгэн зорилго нь Ким Жон Уны урилгыг пап ламд дамжуулах болж байгаа юм. Мөн энэ үеэр солонгос дахь сүмүүдийн хамтын ажиллагааны тухай асуудлыг ч ярьсан байна. Түүнчлэн Мүн Жэ Ин нь өнгөрсөн зургадугаар сард Ким-Трампын уулзалтыг зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан билээ.

Өмнө нь 2000 онд Хойд Солонгосын удирдагч пап лам хоёрдугаар Жон Паулыг Хойд Солонгост урьж байсан боловч пап лам татгалзаж байжээ. Учир нь Хойд Солонгосын төр засаг ард иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг хатуу хязгаарладаг учраас тухайн үед пап лам Хойд Солонгост католик санваартнуудыг хүлээн зөвшөөрсөн цагт л айлчилна хэмээн болзол тавьж байв. Харин одоогийн пап лам Францис асуудалд илүү уян хатан хандаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж