Путин машинаа гайхуулжээ | News.MN

Путин машинаа гайхуулжээ

Путин машинаа гайхуулжээ

Путин машинаа гайхуулжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Египетийн ерөнхийлөгч Абдел Фатах эль Сиситэй уулзсаныхаа дараа өөрийн шинэ “Аурус” лимузин машиныг жолоодон Сочи хотын Формула-1 уралдааны замаар давхижээ.

Аурус бол Оросын шинэ тасаг зэрэглэлийн машины брэнд бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө анх удаа хөлөглөж байсан юм. Египетийн ерөнхийлөгч Аурус лимузинд сууж үзсэн анхны гадаад улсын төрийн тэргүүн болжээ. Аурус гэдэг латин хэлний “аурум” буюу алт, Оросын нэрний эхний хэсэг буюу “рус” гэсэн үгний нийлэмж юм байна. Ерөнхийлөгчийн машиныг зохион бүтээх  ажил 2012 оноос эхэлсэн байна. 2019 онд зах зээлд нийлүүлэгдэх уг машины SUV хувилбар болох “Комендант” загвар ирэх онд үйлдвэрээс гарах гэнэ. Владимир Путин зарим хүндтэй зочдоо машиндаа суулган жолоо барих дуртай. Өмнө нь тэр Абу Дабигийн угсаа залгамжлах ханхүү, АНУ-ын ерөнхийлөгч Буш нарыг суулгаж байсан түүхтэй.

Эх сурвалж: RT.COM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-18 66.181.171.34

Брэнд болноо. Худалдаж ч авна.

зочин 2018-10-18 202.9.43.129

За БРЭНД болтлоо ч өдий байнаа ......

Зочин 2018-10-18 182.160.34.80

чи дут өмхий үнэртэй ардчилсан тарвагаа?

Зочин 2018-10-18 103.229.121.152

ENE BAS NEG SAGSUU GAR SHUU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж