Рио Тинто Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Рио Тинто Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтаа хойшлуулав

Рио Тинто Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтаа хойшлуулав

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох Австралийн Рио Тинто компани Оюутолгойн алт, зэс, мөнгөний гүний уурхайн ашиглалтыг 2020 онд эхлүүлэх байсан ч хугацаагаа хойшлуулж байгаа тухайгаа мэдэгджээ.

Өмнөговь аймагт байрлах Оюутолгой төслийн хүрээнд алт, зэсийн уурхайд хийх 12 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг хойшлуулж 2021 оны гуравдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.  Компанийн удирдлагууд хоёр жилийн өмнө гүний уурхайн өргөтгөлийн төслийг баталсан боловч тус улсын засгийн газар нөхцөл байдлыг өөрчилсөн бөгөөд татварын ялгаатай байдал, эрчим хүчний гэрээ зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид нөхцөл байдлыг удаашруулахад хүрсэн байна. Рио Тинто компани Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Оюутолгой төслөөс жилд 560 мянган тонн зэс болон алт гаргаж авах боломжтой юм. 2024 он гэхэд компанийн нийт хөрөнгийг 340 тэрбум ам.долларт, бэлэн мөнгөний эргэлтийг нэг тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байжээ. Тус компани нь Оюутолгойн уурхайн эхний үе шатанд долоон тэрбум ам.доллараар илүү хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч гэдгийг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолжээ. 2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Оюу толгой компанийн 66 хувийг 2012 онд Рио Тинто авч, үлдсэн хувийг Монголын засгийн газар эзэмшиж байгаа.

Эх сурвлж: 24hgold.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж