Монголбанк мэдээллээр аль ч субьектийг хангах үүрэгтэй | News.MN

Монголбанк мэдээллээр аль ч субьектийг хангах үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Монголбанк мэдээллээр аль ч субьектийг хангах үүрэгтэй

Монголбанк мэдээллээр аль ч субьектийг хангах үүрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Аюурсайхан Монголбанк УИХ-ын гишүүдийг лобиддог гэсэн мэдэгдлийг өчигдөр хийлээ. Үүний мөрөөр Монголбанкнаас тодруулахаар ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаатай ярилцлаа.


Монголбанкны зүгээс УИХ-ын гишүүн Д.Аюурсайханы мэдэгдэлд ямар байр сууринаас хандах вэ?

– УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуудалд хандсан байх. Гэхдээ олон нийтэд ташаа ойлголт өгсөн мэдэгдэл хийлээ гэж үзэж байна. Учир нь Монголбанкнаас жил бүр Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийг батлуулдаг. Эдийн засагт эерэг төлөвийг бий болгохын төлөө дэвшүүлж буй бодлогын баримт бичигт тусгасан зорилтоо бид шийдвэр гаргагч УИХ-ын гишүүдэд маш сайн тайлбарлаж байж, зөв шийдвэрийг гаргуулж чадна. Энэ нь цаанаа эдийн засгаа дэмжиж, санхүүгийн тогтвортой байдлаа л бий болгох бодлогын зорилтоо батлуулах гээд байгаа хэрэг. Гэтэл байнгын хороо ч юмуу нэгдсэн чуулган дээр бодлого боловсруулагчдаас тайлбар хийх боломж минутаар хэмжигддэгийг та бүхэн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл оноосон цөөн хоромд л мэдээлэл өгөх эрхийг өгдөг. Гэтэл бүрэн тайлбарлах зайлшгүй шаардлагатай, УИХ-ын гишүүд ч мэдээлэл хүсдэг. Тийм учраас Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хүсэлтээр ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгээ танилцуулахаар байсан. Тийм  шаардлага ч бий гэдгийг дээрх хэлснээс ойлгогдсон байх.

Монголбанк асуудлаа шийдүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн амыг хааж байна гэж тайлбарлаад байгаа шүү дээ.

– Мэдээлэлгүй байж УИХ-ын гишүүд яаж үнэлэлт дүгнэлтээ өгөх билээ. Хэрвээ Монголбанкны бодлого буруу яваад байгаа юм бол эдийн засагт өөдрөг үзүүлэлтүүд бий болох байсан уу? гээд үр дүнгээ энд эргүүлээд асууж болно. Бодлого буруу явж байгаа бол Монголбанк улам л хаалттай байх байсан. Харин ч нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс  олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих асуудлыг үндсэн чиглэлдээ тусган бодлогынхоо нэг үндсэн чухал зорилт болгон хэрэгжүүлж байна. Ирэх жилийнхд ч мөн тусгасан байгаа. Энэ хүрээнд Монголбанкнаас олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, танилцуулгыг тогтмол хийж байна. Өмнө нь ч хийгдсээр ирсэн.  Олон нийт гэдэгт УИХ, төрийн байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжүүд, эдийн засагч судлаачид,  сэтгүүлчид гээд өргөн хүрээг хамардаг. Энэ бол эдийн засаг дахь бодит мэдээллээр хангаснаар ялангуяа, санхүүгийн зах зээлд оролцогчид буруу шийдвэр гаргаж, эрсдэлд орохоос нь сэргийлж байгаа хэрэг. Тиймээс Монголбанк олон нийтийг зөв мэдээллээр байнга хангаж ажиллахад анхаарч байна. Энэ бол Монголбанкны ил тод байдлыг хангаж буй байдал бөгөөд хэрэв буруу бодлого явагдвал олон нийт шүүх чадвартай болж байна гэсэн үг.

Тайлбар өгсөнд баярлалаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж