© AP Photo/ Hasan Jamali
Дэлхийн нефтийн үнэ буурч байгаагийн улмаас Америкийн нефть үйлдвэрлэгчид ашиглаж байгаа цооногуудынхаа тоог цөөлж байна хэмээн Блумберг агентлаг мэдээлэв.
Тухайлбал, нэгдүгээр сарын дундуур 1366 цооног ажиллаж байсан нь өмнөх долоо хоногийнхоос 55 цооногоор цөөн, арванхоёрдугаар сарынхаас 209 цооногоор бага байлаа. Нефтийн ажилтай цооногуудыг 1987 оноос хойш тоолж ирсэн Baker Hughes Inc. компанийн үнэлгээр, тоолж эхэлсэн үеэс хамгийн бага үзүүлэлт болжээ.
Агентлагийн асуулгад хариулсан шинжээчид үүнийг зах зээлийн хувийнхаа төлөө хийсэн өрсөлдөөнд ОРЕС-ийн бодлогын давуу тал гэж үзэв. ОРЕС-ийн стратеги зөв байгаа ба жилийн дунд үе гэхэд Америкийн занарын нефть, хийн олборлолт зогсоно гэж Арканзасын WTRG Economics консальтингийн компанийн ерөнхийлөгч Жеймс Уильямс хэлжээ.
Брент маркийн нефтийн үнэ хагас жилийн дотор баррелийн 110 доллар нь 50 болтлоо унасан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР