Хойд Америкийн мөсөн талбайд өнөөдөр /2018.10.18/ дөрвөн тоглолт боллоо. Эдгээрээс Вашингтон Капиталс болон Нью-Йорк Рейнжерс багуудын тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн бол Монреал Канадиенс Сент-Луис Блюс багийг, Калгари Флэймз Бостон Брюинс багийг, Анахайм Дакс Нью-Йорк Рейнжерс багийг тус тус хожжээ.
Онцлох тоглолт нь Калгари Флэймз болон Бостон Брюинс багуудын тоглолт байсан юм. Калгари Флайзм талбайдаа Бостон Брюинс багийг хүлээн авч 5-2 харьцаатай хожсон бөгөөд тус тоглолтонд Калгари Флайзм багийн Ж.Гудро ҮХЛ-н карьерын 100 дахь гоолоо оруулсан бол рүүки тоглогч Ж.Валимаки анхны гоолоо оруулжээ. Түүнээс гадна М.Фролик хоёр гоол, М.Ткачук нэг гоол оруулсан бол зочин багаас П.Бергерон, Б.Марчанд нар багийнхаа гоолуудыг оруулжээ. Өнөөдөр талбайдаа ялалт байгуулсан Калгари Флаймз улирлын зургаан тоглолтоос дөрвөн хожил авч байна.
Анахайм Дакс баг улирлын тав дахь хожлоо Нью-Йорк Айландерс багийн эсрэг авлаа. Талбайдаа хүлээж авсан тус тоглолтлонд Анахайм Даксаас Р.Кеслер хоёр гоол оруулсан бол А.Энрикуэ болон Х.Линдхольм нар тус бүр нэг гоол оруулж 4-1 харьцаатайгаар өрсөлдөгч Нью-Йорк Айландерс багийг буулгаж авсан байна.
БУСАД ТОГЛОЛТЫН ҮР ДҮН:
- Вашингтон Капиталс 4-3 ОТ Нью-Йорк Рейнжерс
- Монреал Канадиенс 3-2 Сент Луис Блюс
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ