Афганистаны улс төрийг 28 настай бүсгүй өөрчилнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Афганистаны улс төрийг 28 настай бүсгүй өөрчилнө

Афганистаны улс төрийг 28 настай бүсгүй өөрчилнө

Афганистан улс бол эмэгтэй хүнд хамгийн халтай улсуудын нэг билээ. Сахба Шахрухи гэх 28 настай Афганистан бүсгүй өглөөний цайгаа уухаар сууж байхдаа эцэг эхдээ “Би аравдугаар сарын 20-нд болох парламентын сонгуульд өрсөлдөнө” хэмээн хэлжээ.

Гэтэл түүний эцэг эх нь зүгээр л тоглож байна гэж бодоод инээцгээтэл бүсгүй “Би тоглоогүй байна шүү дээ. Би өрсөлдөх ёстой” хэмээн эрс шийдэмгий хэлсэн байна. Үүнийг сонссон эцэг эх нь ихэд цочирдон инээхээ больцгоож түүний саналыг эсэргүүцэж гэнэ. Харин сэтгэл зүйч бүсгүй 28 жилийн туршид анх удаа эцэг эхийнхээ үгнээс зөрөн өөрийнхөөрөө зүтгэжээ. “Би бусад эмэгтэйчүүдэд эмэгтэй хүн ч гэсэн удирдагч байж чадна, энэ улсын төрд шинэ цус сэлбэх цаг болсон гэдгийг ойлгуулах ёстой. Дэлхийн бусад хүмүүс Афган эмэгтэйчүүдийг юу ч хийж чаддаггүй гэж боддог. Үнэн хэрэгтээ бидэнд улс орноо аварч чадах хүч бий. Бидэнд зүгээр суух цаг байхгүй” гэж Сахба бүсгүй хэлсэн байна. Сахба гэр бүлээсээ коллеж төгссөн анхны эмэгтэй юм. Сонгуулийн хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчдийн 16 хувь нь эмэгтэй хүн байгаа аж. Түүний нэг төлөөлөл нь Сахба юм.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Болдогсон бол ... 2018-10-18 203.91.115.44

Лалын хэмээх лаларын шашынхаа мухар сүсэгт гүн хүлэгдсэн тэнэг дээрээ нэмж зөнөг залгасан өвгөчүүлийн үгээр явдаг энэ донгио оронд хөөрхий энэ муу эмэгтэйг яаж магадгүй шүү. Болдогсон бол дэлхийн аль хүчирхэг гүрэн өөд нь татах гээд бараагүй авъяа авч болохгүй, хаяъя хаяж болохгүй энэ балай орныг зад бөмбөгдөж газрын хөрснөөс арчих юмсан.

зочин 2018-10-18 182.160.34.237

хувьсгалыг зоригтнууд хийж хувьсгалын үр шимийг бэртэгчингүүд хүртэж завшидаг гэсэн