Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цагийн үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.
-Рио тинто Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтаа хойшлуулсан тухай мэдээллүүд гаднын хэвлэлүүдээр гарч байна. Энэ талаар Монголын талд мэдэгдсэн зүйл бий юу?
-Өнөөдөр компанийн удирдлагууд ирж уулзах гэж байна. Нөхцөл байдал, зарим асуудлаар ярилцана. Тэдний юу ярихыг сонссоны дараа асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярих ёстой.
-Рио Тинто яг ямар асуудлаар уулзах санал тавьсан бэ?
-Олон асуудал бий. Татвартай холбоотой, далд уурхайн бүтээн байгуулалтын явц, эрчим хүчний эх үүсвэр болох цахилгаан станцын байршил гэх мэт асуудлыг ярьж байна. Эцсийн байдлаар шийдвэрлэсэн зүйл байхгүй байна.
-Засгийн газар "Оюутолгой"-той таван асуудал дээр тохиролцсон гэж байсан шүү дээ?
-Эхний байдлаар тохирсон зүйл байхыг үгүйсгэхгүй. Эцсийн байдлаар талууд зөвшилцөж байж гарын үсэг зурж баталгаажих ёстой.
“Сентерра гоулд Монголиа” Гацууртын ордыг Хятадын компаниад зарсан гэдэг нь үнэн үү. Энэ талаар Уул уурхайн яаманд ямар мэдээлэл байна вэ?
-Одоогоор нарийн мэдээлэл алга. Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалсан гэсэн. Та бүхэнтэй л адилхан мэдээлэлтэй байна. Яг нарийн мэдэж байгаа зүйл алга. Мэдээж бүртгэл Улсын бүртгэлээр хийх ёстой. Түүний дараа лицензийн шилжих хөдөлгөөн хийнэ.
-Төр 34 хувийг эзэмшиж байгаа нь хэвээрээ биз дээ?
-Би эргэж сайн харахгүй бол хэлж мэдэхгүй байна.
Холбоотой мэдээ