NHL-н мөсөн талбайн шилдэг 50 хамгаалагч

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

NHL-н мөсөн талбайн шилдэг 50 хамгаалагч

Манай гаригийн шайбтай хоккейн хамгийн их үзэгчтэй, хамгийн том лиг болох Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/ (NHL)-н 2018-2019 оны шилдэг 50 хамгаалагчдыг нэрлэсэн байна.


1. Э.КАРЛССОН: Оттава Сенаторс багийн экс ахлагч, шилдэг хамгаалагчийн James Norris Memorial Trophy цомын хоёр удаагийн эзэн,  таван удаагийн Бүх-Одод тоглогч Э.Карлссон энэ улиралд Сан-Хосе Шаркс багт ирсэн. Өнгөрсөн улиралд Оттава Сенаторс багийнхаа төлөө талбай дээр 26.4 минутыг дундажласан нь лигийн хамгаалагчдаас эхний гуравт орох үзүүлэлт бөгөөд 71 тоглолтонд оролцож есөн гоол, 53 дамжуулалт өгч 62 оноотой улирлыг өндөрлүүлсэн. Өдгөө лигийн хамгийн шилдэг хамгаалагчаар нэрлэгдэж байна.

2. Б.БЁРНС: Сан-Хосе Шаркс багийн 33 настай хамгаалагч сүүлийн дөрвөн улирал бэртэл гэмтэлгүйгээр улирлыг бүтэн талбай дээр өнгөрүүлсэн. Өнгөрсөн улиралд 82 тоглолтонд 12 гоол оруулж, 55 гоолын дамжуулалт өгч 67 оноо авсан. 2017 оны лигийн шилдэг хамгаалагч, таван удаагийн Бүх-Одод тоглогч Б.Бёрнс лигийн шилдгүүдийн нэг юм.

3. В.ХЭДМАН: Швед хамгаалагч В.Хэдманы хувьд амжилтаар дүүрэн байсан. Өнгөрсөн улирлын турш талбай дээр 25.5 минут дундажлахдаа 17 гоол, 46 гоолын дамжуулалт өгч 63 оноо авсан. Энэ нь түүнийг улирлын шилдэг хамгаалагч болгосон ба сүүлийн хоёр улирал Бүх-Одод тоглогч болсон.

4. Д.БАФЛИН: Виннипег Жетс багийн хамгаалагч Д.Бафлиныг шилдгүүдийн эхний 10-т багтахад гайхах хүн байж болох юм. Гэхдээ өнгөрсөн улирлын Виннипег Жетс багийн амжилтыг харвал Д.Бафлин шилдэгт багтах нь залшгүй гэдгийг харуулна. Виннипег Жетс баг өнгөрсөн улиралд +59 гоол оруулсан нь лигтээ хоёрдугаарт буюу Тампа Бэй Лайтнингийн ард орох үзүүлэлт бол 114 оноотой улирлыг өндөрлүүлсэн нь мөн лигтээ хоёрдугаарт буюу Нэшвилл Предаторс багийн ард орох үзүүлэлт байсан юм. 2010 онд Чикаго Блэйкхаукс багийн хамтаар стэнлийн цом хүртэж байсан дөрвөн удаагийн Бүх-Одод тоглогч Д.Бафлин өдгөө Виннипег Жетс багийн хамгаалалтын гол ноён нуруу болоод байна. Энэ улиралд бэртэлтэй эхлүүлж байна.

5. Д.ДАУТИ: Лос-Анжелес Кингс багийн Канад хамгаалагч Д.Даути сүүлийн 4 улиралд 3 удаа улирлын турш лигийн тоглогчдоос хамгийн урт хугацааг мөсөн талбай дээр өнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл бэртэл, гэмтэлгүй бүтэн дөрвөн улирал тоглож байгаа ба өнгөрсөн улирал 10 гоол, 50 гоолын дамжуулалт өгч карьерынхаа дээд оноо болох 60 оноо авсан. Д.Даути бол Лос-Анжелес Кингс багийн хамгаалалтын гол ноён нуруу бөгөөд 2016 оны лигийн шилдэг хамгаалагч, дөрвөн удаагийн Бүх-Одод тоглогч, хоёр удаагийн стэнлийн цомын эзэн юм.

6. ПИ.КИ.СУББАН: Нэшвилл Предаторс багт 2 дахь улирлаа үдэж буй Пи.Ки.Суббан өнгөрсөн улиралд 82 тоглолтонд оролцож 59 оноо авахдаа 16 гоол оруулсан. Энэ нь түүний карьерын хамгийн олон гоол оруулсан улирал болсон. 2013 оны лигийн шилдэг хамгаалагч, 2 удаагийн Бүх-Одод тоглогч Пи.Ки.Суббан лигийн шилдгүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ.

7. Ж.КЛИНБЕРГ: өнгөрсөн улирал Даллас Старс баг плэй-оффт шалгарч чадаагүй ч баг нь +10 гоолтой улирлыг өндөрлүүлсэн. Плэй-оффын гадна үлдсэн ч Швед хамгаалагч Ж.Клинбергийн хувьд онцгой улирал байсан. Тэр өөрийн хувь карьертаа төдийгүй ҮХЛ дэх карьертаа хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн бөгөөд улирлын 82 тоглолтонд бүтэн оролцож найман гоол, 59 дамжуулалт өгч 67 оноо авсан. Ийм тэрээр өнгөрсөн улиралд Бүх-Оддын тоглолтонд дуудагдсан.

8. Ж.КАРЛСОН: Вашингтон Капиталсын 28 настай хамгаалагч Ж.Карлсоны хувьд өнгөрсөн улирал онцгой байсан. Тэр өөрийн ҮХЛ дэх карьерынхаа хамгийн дээд үзүүлэлтийг өнгөрсөн улиралд авсан. 82 тоглолтонд 15 гоол (карьерынх нь хамгийн их гоол), 53 дамжуулалт (мөн хамгийн өндөр оноо) өгч 68 оноо авсан. Энэ бол өнгөрсөн улиралд ҮХЛ-н хамгаалагчид дундаас хамгийн өндөр оноо болсон. Мэдээж эдгээр үзүүлэлтүүд нь түүнийг стэнлийн цомын аварга болгосон гэхэд хилсдэхгүй болов уу?

9. К.ЛЕТАНГ: Бэртлээс эргэн ирсэн К.Летанг улирлыг тун боломжийн өндөрлүүлсэн. 79 тоглолтонд оролцож есөн гоол, 42 дамжуулалт өгч 51 оноо авсан. Өдгөө 31 настай К.Летанг бэртлээс эргэн ирсэн улиралдаа талбай дээр дунджаар 25 минутыг өнгөрүүлсэн ба эргэн ирэлтийг хийж чадсан тоглогч юм. Мэдээж К.Летанг лигийн шилдэг хамгаалагч гэдгийг илтгэх гуншингууд бол стэнлийн цомын гурван, Бүх-Оддын дөрвөн удаагийн тоглогч гэдгээс харж болно.

10. М.РЕЙЛИ: Шилдгүүдийн ТОП 10-т багтсан хамгийн залуу хамгаалагч бол Торонто Мейпл Лифс багийн Канад хамгаалагч М.Рейли юм. Өнгөрсөн улирал хувийн карьерынхаа оргил амжилтыг үзүүлж 52 оноо авсан бөгөөд баг нь сүүлийн хоёр улирал дараалан плэй-оффт шалгарахад түүний гүйцэтгэсэн үүрэг их байсныг онцлох ёстой.

11. Р.ЙОСИ: Нэшвилл Предаторс

12. Д.ХЭМИЛТЛОН: Каролина Харрикейнз

13. Ш.ГОСТИСБЕЕР: Филадельфиа Флайерс

14. Ч.МКЭВОЙ: Бостон Брюинс

15. З.ВЕРЕНСКИ: Колумбус Блю Жакетс

16. И.ПРОВОРОВ: Филадельфиа Флайерс

17. Т.БАРРИ: Колорадо Эвеланш

18. М.ЖИОРДАНО: Калгари Флаймз

19. Р.РИСТОЛАЙНЕН: Баффало Сейбрес

20. Р.ДАЛИН: Баффало Сейбрес

21. М.ДУМБА: Миннесота Уайлд

22. К.ЯНДЛЬ: Флорида Пантерс

23. Р.ЭЛЛИС: Нэшвилл Предаторс

24. Ж.ГАРДИНЕР: Торонто Мейпл Лифс

25. А.ПЬЕТАНЖЕЛО: Сент-Луис Блюс

26. О.ЭКМАН-ЛАРССОН: Аризона Койотис

27. А.ЭКБЛАД: Флорида Пантерс

28. Р.СУТТЕР: Миннесота Уайлд

29. М.СЕРГАЧЕВ: Тамба Бэй Лайтнинг

30. Р.ПУЛОК: НЬЮ-Йорк Айландерс

31. Т.ЧАБОТ: Оттава Сенаторс

32. М.ХЕЙСКАНЕН: Даллас Старс

33. Ж.МАЗЗИН: Лос-Анжелес Кингс

34. Э.ЖОНСОН: Колорадо Эвеланш

35. Б.МОНТОУР: Анахайм Дакс

36. Ш.ТЕОДОРЕ: Вегас Голден Найтс

37. Д.КЕЙТ: Чикаго Блэйкхаукс

38. У.БУТЧЕР: Нью-Жерси Девилс

39. Ж.МЭНСОН: Анахайм Дакс

40. К.ПАРАЯКО: Сент-Луис Блюс

41. Ж.ПЕТРИ: Монреал Канадиенс

42. Ж.ФОЛК: Каролина Харрикейнз

43. К.ФОУЛЕР: Анахайм Дакс

44. Ж.ШУЛЬЦ: Питтсбург Пингвинс

45. Х.ЙОКИХАРЖИ: Чикаго Блэйкхаукс

46. О.КЛЕФБОМ: Эдмонтон Ойлерс

47. Д.ЧОЛОВСКИ: Детройт Ред Уингс

48. М.ЭКХОЛЬМ: Нэшвилл Предаторс

49. С.ЖИРАРД: Колорадо Эвеланш

50. А.ЭДЛЕР: Ванкувер Кэнайкс

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж