Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулах эмэгтэй цөөн | News.MN

Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулах эмэгтэй цөөн

Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулах эмэгтэй цөөн

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл болон бусад асуудлаар олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


Сүүлийн үед  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь ихэвчлэн ямар сэдлээр  дээрх хэрэг үйлдэгдээд байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь  хувь хүн болон нийгмийн амьдралаас  шууд шалтгаалдаг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан  нь гурван үндсэн асуудлаас  хамаардаг гэж хэлж болно. Нэгдүгээрт залуучууд, өсвөр үеийнхнийгээ гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсрол олгохгүй байна. Гэр бүлийн амьдралын мөн чанар, гэрлэлтийн утга учир, үүсэх асуудлыг даван туулах, нэгнийгээ ойлгох хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудад бэлдээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэгдэх нэг сэдэл болоод байгаа юм. Мэдээж хүний амьдрал сайнтай муутай янз бүрийн зүйл тохиолдоно. Харин тулгамдсан асуудлаа хүчээр  шийдвэрлэх гэсэн болчимгүй   үйлдэл нь хүчирхийлэл рүү түлхээд байна. Хоёрдугаарт нийгмийн асуудал. Өнөөдөр  залуучууд ажилгүй, орлого багатай байна.  Нийгмийн амьдралын хүрээнд залуу гэр бүлийг дэмжих бодлого эрхзүйн орчин дутмаг байдлаас болоод санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Нэгнээ буруутгадаг, сэтгэл санааны хямралд ордог. Үүнээсээ болоод архинд ордог. Манай улсад архинд донтох өвчний тархалт гамшгийн түвшинд байсаар байна. Албадан саатуулах байранд гэр бүлдээ түгшүүр төрүүлснээс болж баривчлагдсан хүмүүсийн 60–70 хувь нь согтуугаар үйлдсэн болон архины хамааралтай иргэд байсан. Гуравдугаарт хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн гэр бүлийн орчноос авсан төлөвшил хүмүүжилтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үзэж, харж, сонссон зүйлийнхээ дагуу  төлөвшиж хүмүүждэг. Багаасаа гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, эсвэл харж  өссөн хүүхдүүд насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. Хэдийгээр хүчирхийллийг үзэн ядаж өссөн ч гэсэн  далд ухамсарт нь харж, сонсож мэдэрсэн зүйл нь тархинд суусан учраас эрсдэлд нөхцөл байдал бүрдэхэд л тэр зан араншингаа  гаргачихдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зодуулах, жанчуулах, амь насанд нь аюул учрах гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр гутаан доромжлох, сэтгэлзүйн тогтворгүй байдал нь  хүртэл хүчирхийлэлд тооцогддог гэж та түрүүн ярьсан шүү дээ ?

Ер нь гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн нэлээд түгээмэл тохиолддог хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн  засаг, бэлгийн, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл  гэсэн дөрвөн хэлбэрээр  үйлдэгддэг. Бүх төрлийн хүчирхийлэл давхар сэтгэл санааны хүчирхийллийг дагуулдаг.  Сэтгэл санааны хүчирхийлэл дотроо айдастай байлгах, нэр хоч өгөх, шүүмжлэх, хайрлахгүй байх,  гэр бүлийн зүгээс өгөх ёстой амар тайван байх эрхийг нь  хангахгүй байх зүйлүүд гэр бүлийн хүчирхийллийн сэтгэлзүйн хэлбэрийг бий болгодог. Сүүлийн үед нийгмийн стресс бухимдал гэр бүлийн хүрээнд үүсэж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй  байгаагаас болоод сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн хүмүүс маш их байна. Хосууд хоорондын харилцааны таарамжгүй байдал нь гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэхээс гадна  сэтгэлзүйн хүчирхийллийг илүү их бий болгож байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа шүүхэд хандсан хүмүүсийн 80 хувь нь эргэж эвлэрэх магадлалтай байдаг гэсэн тоо харж байсан санагдаж байна?

Хүчирхийлэл үйлдсэн  нөхрөө шоронд оруулчихъя эсвэл  салчихъя гэж боддог  эмэгтэйчүүд цөөхөн байдаг.

Яагаад?

-Учир нь хохирогч эмэгтэйчүүд   нөхрөө өөрчлөгдөнө гэдэгт  итгэж найддаг. Хамтдаа  цаашдаа аз жаргалтай элэг бүтэн амьдрахыг л хүсдэг. Түүнээс биш харилцаагаа  таслахыг хүсдэггүй.  Тиймдээ ч эргэж  эвлэрдэг.

Тэгвэл хүчирхийлэл үйлдэх зан үйл засрах боломжтой юу?

-Насанд хүрсэн хүний  зан үйлийг өөрчлөх гэдэг нь  маш хэцүү, хугацаа их шаардагдана. Гэхдээ огт засрахгүй биш засарна. Хүчирхийлэл үйлдэгчийн хувьд өөрийгөө хянах, шүүн тунгаах чадваргүй психоз буюу сэтгэцийн эмгэгүүд, архинд донтох эмгэг, солиорол, тэнэгрэл, психопат буюу нийгмийн эсрэг шинжтэй төрх үйлийн эмгэггүй л бол засрах, ухамсарлах боломжтой. Судалгаанаас үзэхэд 98 хувь нь эрүүл сэтгэцтэй, хоёр хувь нь сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд  хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зан үйлийг засах  сургалтыг явуулах тухай заасан байдаг. Тэрхүү  заалтын дагуу хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн зан үйлийг засах сургалт л үр дүнтэй явагдах ёстой.

-Зан үйлийг засах сургалтын хамгийн гол онцлог юу вэ?

-Энэ бол мэдлэг олгох сургалт биш, зөв бурууг шүүх, тэгэх ёстой ингэх ёстой гэж сургаал номлол айлддаггүй, хуулиар далайлгаж айлгах ажил огт биш. Хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг, өдөөдөг бүр бага балчраасаа эхлэн тогтож ирсэн үзэл бодол, итгэл үнэмшилд задлан шинжилгээ хийж, эсэргүүцлээс эргэцүүлэх, бодож эхлэх, хүлээн зөвшөөрөх, өөрчлөгдөх шийдвэр гаргах, үйлдэл хийх, дахих, дадал болгох гэх мэт гурваас долоон үе шатыг дамжиж, ингэхдээ тухайн хүний үнэт зүйл дээр дэнчин тавьж, нарийн дараалал схемээр ажилладаг сэтгэл зүйн нарийн технологи юм. Энэ ажлыг ерөнхий сэтгэл судлал төгссөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, магадгүй нийгмийн ажилтан магистр, доктор ч хийхгүй, тэд тусгайлан бэлтгэгдэж байж хийдэг ажил.

-Хүчирхийллийг тасралтгүй үргэлжилдэг тойрог гэж  гэр бүл судлаачид ярьдаг. Тэгвэл нэгэнт тэр тойрог дунд орчихсон хүмүүс хэзээ зайлшгүй арга хэмжээ авч, тэндээсээ гарахгүй бол асар аюултай нөхцөлд байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн  нэг онцлог  нь  дахин давтагддаг даамжирдаг  тасралтгүй цикл хэлбэрээр  үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ингэчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдоод уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”,  “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно.

Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Ингээд хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй. Энэ болгон нь хүчирхийллийн тойргийг нь улам хумиад, даамжрах тусмаа гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрдөг.

-Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий болоод байна. Таны бодлоор энэ зөв үү?

Хүчирхийлэл үйлдэгчид бол аймшигтай гэмт хэрэгтэн гэж итгэх нь хэт туйлширсан нийгмийн ойлголт. Хүчирхийлэл үйлдэгч хэн ч байж болно. Бид, бидний эцэг эх, ах дүү, найз нөхөд, хань ижил гээд хэн ч байх боломжтой асуудал. Хүчирхийлэгчид гэсэн тусгай ангиллын хүмүүс гэж байхгүй. Энэ бол нийгмийн асуудал. Хамгийн гол нь тэд  өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв  гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй  гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн  тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн  төөрөгдөлд орчихсон сэтгэлзүйн өвчтэй хүмүүс. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд соён гэгээрүүлэх ажил маш чухал байгаа.

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байна гэж та үзэж байна вэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол барих хорихдоо гол биш. Харин олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх, соён гэгээрүүлэх, гэр бүлийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах өвөрмөц хэрэгцээг харгалзан боловсруулагдсан хууль. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хатуу чанга  байх нь зөв. Нөгөө талаасаа энэ хуульд заасан хохирогчийн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтын үйл ажиллагааг илүү үр дүнд хүргэж мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ёстой  гэж харж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-19 139.5.216.85

Ер нь бол эмэгтэйчүүд орох оронгүй болохоор эрэгтэйнхээ гэрт хорогддог шд. Хувцасаа баглаад машиндаа чихээд гэр рүүгээ харих орон байртай байсан бол нэг адгууст зодуулан байж амьдралаа юу хаха. Тэгэхээр Монгол улсын ядууралд гэр бүл, үр хүүхдэд ингэж л нөлөөлж байна.

Avatar

Зочин 2018-10-19 92.223.73.84

yu tarina tuuniigee huraana gedeg. erchuud ergees turuugui ehees tursun. tedniig hen iim bolgoj humuujuulj baina ve. huuhdiin humuujild eej mash chuhal nuluutei baidag. ergeed bodotsgoo

Avatar

Zochin 2018-10-19 75.166.157.221

Ooriigoo bolon orooliig taniagui baij yaran gerelsnees vvdeltei! Bas etseg exiin xoorondiin xariltsaa, ger bvliin xvmvvjil ix nolootei!

Avatar

Зочин 2018-10-19 172.58.140.255

Хадам авгайг буудаад алчих юмсан. Лагаа дандаа хор хутгана, охин нь өөрийн толгойгүй эхийнхээ үгээр явна. Ийм байхад зодохоос өөр яахав. Хохь нь

Avatar

2 taltai 2018-10-19 202.21.106.126

zarim talaaraa oorsdiinh ni buruu baigaa uchiraas l tegdeg baih. oor huntei sexdeed nohortoo zoduulsan bol bas hetsuu dee

Avatar

Зочин 2018-10-19 202.179.24.5

Хөвгүүдээ хайрла, хүмүүжил, анхаарал тавь, боловсролд нь анхаар. Охидууддаа жигтэйхэн анхаарна, хөвгүүдээ зөнгөөр нь орхино. Үр дүнд нь архичин эрчүүд төрж байна. Эр хүйстэй болохоороо муу байгаа юм биш.

Avatar

Зочин 2018-10-19 124.158.92.36

Za daa zarim neg davruu shunaltai huuhnuud bgaa l bkh gekhdee manai mongol huuhnuudiin 90 huvi ni l lav tiim bish shuu. Ted nar chine amidraliin khamag l achaag nukhur khuukhdee tejeej ukhtlee yadartlaa uurch yavdag yum shuu. Bas tgd zogsokhgui gertee nukhurtuu daramtluulna. Er ekhner nukhruu tegj zodood tegjee gej barag sonsooguo yum bna. Uchir ni mongol emegteichuud erchuudee geriin terguu gj uzdeg bolhoor. Kharin ter emegteig nukhur tegjee tegj daramtaljee gej ikh sonsson yum bna.

Avatar

Зочин 2018-10-19 202.21.106.113

Хүчирхийлэлийг зөвхөн эрэгтэй хүн хийдэггүй шүү. Эмэгтэй хүн нарийн аргаар хийж стресс дипрэссэд оруулж байна. Сүүлийн үеийн хүмүүжил муутай хүүхнүүдтэй сууж байснаас биологийн хэрэгцээгээ үйлчилгээний газар байдаг бол хангачихвал зүгээр ч юм шиг. Албатай юм шиг гэрлэмээргүй байна. Чойном гуайн, Би эхнэр авахгүй, шүлгийг уншмаар санагдлаа.

Avatar

зочин 2018-10-19 203.91.115.249

ядуудаа л салах дургүй байгаа юм, тэрнээс биш эрүүл мэнд гоо сайхнаа алдан байж дурлах юу байхав

Avatar

Зочин 2018-10-19 122.201.21.166

Их олон учир боловсролын систeмд байгаа. Хүүхдийг хүн болгох ажлыг угаас орхигдуулсан санаатай санаандгүйг бүү мэд. Үүнийг их хурал сайд дарга нар нь мэддэг болов уу эрхбиш. Эрх баригч намын санаатай хорлох бодлого ч юм шиг хачин болсон. Сургууль хүүхдүүдэд үнэндээ мэдлэг ч ч лгүй ёс суртахуун ч суулгахгүй төлөвшил ч үгүй хачин зэрэмдэг юмнууд болгож гаргаж байна

Avatar

Зочин 2018-10-19 72.52.87.56

Bolowsroliin yamand ix uchir bna da

Avatar

Хүчирхийллийн эх үүсвэр эмэгтэй та өөрөө 2018-10-19 103.14.38.131

Эмэгтэйчүүдийн ааш зан их харгис, түрэмгий, хүмүүжилгүй, шуналтай болсон. Эр нөхрөө байтугай дэргэдэх хүмүүсээ ч хүндлэхээ байсан. Айл гэрт хэрүүлийн эх үүсвэрийг эмэгтэйчүүд л гаргадагийг бүгд мэднэ. Эрчүүдийг хамгаалах нийгэмлэг, эрчүүдийг эмэгтэйчүүдийн дарамт, шахалт, хүчирхийллээс хамгаалах төвүүдийг олноор байгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-10-19 183.177.106.67

бас л хар дарсан зүүд шиг байж билээ байнга шалтгаангүй нотлох баримтгүй хардаж дарамталж зодож сэтгэцэд нөлөөлтөл зовооно тэгсэн мөртлөө өөрөө банзалдаад явж байдаг байсан даа хөөрхий ийм эр хүнээс салаад нээх сайхан Иф цайзнаас оргосон юм шиг мэдрэмж төрж билээ

Avatar

Зочин 2018-10-19 66.181.160.109

ХБаттулгын яриад бгаа хүчингийн хэрэгт цааз өгөе гэдэг шоу нь энэ хэргийг далд байдалд оруулна.Хамаатан садандаа цааз өгүүлэх хүн маш ховор.Аймаг сум улсаар баахан сенсаци, түмний шившиг болохоос сэргийлнэ. 80% нь уучилж эвлэрэхийг хүсдэг гэж бн.

Avatar

Зочин 2018-10-19 103.26.193.103

Huchirhiilliig huuhduud oorsdiin aav eejl bolon surguuliin bagsh naraasaa surch baina. Hamt ajillaj baihad ch uilchluulj baihad ch bie bieteigee soyoltoi haritsah gedeg yum meddeggui hoorondoo erdiin yarij baigaa ni hurtel zagnaj zandarsan maygaar, za surguuli deer ireheer bagsh ajilchid gej boon huchirhiilegchid mend us medehee ch ooroo suraagui baij zagnah hashirahiig bol uzuulj ogdog. Medlegees iluu hortoi aidas huides huchirhiilliig uzej baina.

Avatar

1 2018-10-19 103.206.195.166

Эхнэр-ээж шиг байгаа ч тэгвэл ч ....

Avatar

Зочин 2018-10-19 202.179.24.5

...найз нөхөдтэйгээ ч уулзах эрхийг хязгаарлана. Хурдан баян бол. Би цүнх авмаар байна (хэдий олон цүнхтэй ч гэсэн). Ингээд эр нөхрүүд ухаан жолоогүй мөнгөний араас гүйж болох болохгүй юм хийж хэрэгт орж эсвэл өрөнд орж өвчин тусаж архинд орно. Нөхрөө ийм замаар алчихаад дараагийн азгүй баагийтай сууна. Хэрэв нөгөөх нь өөрийн гэсэн толгойтой, амархан базуулдаггүй эр бол эхнэрээ дураар нь авирлуулахгүй. Сэгсийтэл нь алгадна.

Avatar

Зочин 2018-10-19 202.179.24.5

Өнөөдөр эхнэрүүд нь нөхрүүдээ хүчирхийлж байна. Дарамталж байна. Гайхаад байна уу? Мөнгө. Нөхрөө их мөнгө ол би машин унаж дэлгүүр хэсмээр байна. Кинонд гардаг шиг хайрлуулж бөөцийлүүлмээр байна. Цэцэг авч өг, бөгж өг, том байшин барь, намайг жаргаа. Битгий хэвтээд бай, битгий амраад бай. Чи намайг тоохгүй байна. Надад хайргүй болсон байна. Яаж тайван байж чадаж байна. Бусад нөхрүүдийг хар (олигархуудыг хэлж байна). Чадахгүй бол би хүүхдээ аваад ээж рүүгээ явлаа гэнэ. Найз нөхөдтэйгээ ч уулз...

Avatar

Төр засаг юу ч хийхгүй бна 2018-10-19 103.26.194.142

Хүчирхийлэгч бол төр засгийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ буруу хагас дутуу би e лүүлсний нэг тод жишээ. Иргэдийн боловсрол амьжиргаа ажил гээд бүх үйл явц төр засгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Төр засаг нь сэтгэлгүй зүтгэлгүй болохоор хүчирхиялэл даамжирч байна шдээ. Нийгмийн эмхцэгцгүй боловсролыг хаясан ажилгүйдэл ядуурал аохидалт гээд асуудлуудыг төр засаг нь зүгээр хараад сууж байгаатай адил болоод байна . Тэгээд иргэд буруу иргэд арчаагүй гээд зарлаад уналаг гажигтай засгийнхан

Avatar

Зочин 2018-10-19 150.129.143.237

Ehner ni bainga heruul uruul hiigeed baivail yah ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж