БГД-т 3 цэцэрлэг, 1 сургууль баригдахаар газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

БГД-т 3 цэцэрлэг, 1 сургууль баригдахаар газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ

БГД-т 3 цэцэрлэг, 1 сургууль баригдахаар газар чөлөөлөлтийн ажлыг хийлээ

Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Шинээр сургууль цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 40 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

  • БГД-ийн 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
  • БГД-ийн 2 дугаар хороо, 150 орто хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар
  • БГД-ийн 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
  • БГД-ийн 9 хороо Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газар

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж