Японд сакура цэцэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Японд сакура цэцэглэж байна

Японд сакура цэцэглэж байна

Цайвар ягаан өнгөтэй үзэсгэлэнт сакура цэцэг нь хаврын улиралд Японд хоёр долоо хоногийн турш л үзэгддэг бөгөөд сакура цэцэглэх үеэр Японыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгддэг байна.

Харин саяхан 300 орчим хүн гэрийнх нь ойр орчимд сакура цэцэг дэлбээлж буй тухай Японы цаг уурын байгууллагад мэдэгджээ. Тэдний олж тогтоосноор өнөөдрийн байдлаар /2018.10.18/ нийт 354 интоорын мод Японы хойд хэсгээр цэцэглэсэн байна.

Японы цэцэгчдийн холбооны мэргэжилтэн Хироюуки Вадагийн хэлснээр намрын цагт сакураны мод нахиалахаа зогсоохын тулд нэг төрлийн даавар ялгаруулдаг учраас өмнө нь хэзээ ч намрын цагт сакура цэцэглэж байгаагүй юм. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Японыг дайран өнгөрсөн Жэби хар салхи (сүүлийн 30 жилд Японд тохиолдсон хамгийн хүчтэй салхи бөгөөд үүний уршгаар 10 хүн нас барсан) байгалийн онцгой үзэгдэл болоход нөлөөлсөн байж магадгүй ажээ. Хар салхинаас болж халуун агаар үүсэн, цаг агаар эрс дулаарсан байна. Түүнчлэн намар цэцэглэсэн эдгээр моднууд нь ирэх хавар дахин цэцэглэх боломжгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС, NHK

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж